Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар байна

А.Халиун

Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм. 

3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 

Улс орнууд хамгийн багадаа гурван сар, түүнээс дээш нэг жил хүртэлх импортын хэрэгцээгээ хангах болон хүлээгдэж буй гадаад өр төлбөрөө хаах хэмжээний валютын нөөцтэй байвал эдийн засгийн эрсдэл багатай, хэвийн гэж үздэг байна.