Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Монгол Улс Рио Тинтогоос зэсийн уурхайн өргөтгөлийн зардлыг нэмэхгүй байхыг уриаллаа

Ч.Сансар

Монгол Улс Рио Тинтогоос уурхайн өргөтгөлийн ажлын зардал болох 7.06 тэрбум ам.долларын төсвөө цаашид нэмэгдүүлэхгүй байхыг хүслээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын өргөтгөлийн асуудлаар хоёр талын маргаан дөнгөж саяхан дууссан. Рио өнгөрсөн онд Монгол Улсын эзэмшлийн 34%-д ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэж, нэмэлт зээлийн санхүүжилт нэмэхгүй байхаар тохиролцсон.
 
Уурхайн төслийг өргөтгөх зардал 2016 онд 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байснаас өсөж, маргаан үүссэн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Ройтерс агентлагт видео ярилцлага өгөхдөө “Засгийн газар Рио Тинтогоос төсвөө нэмэхгүй байхыг хүссэн” гэж хэлэв. Харин Рио Тинто энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Гүний уурхайн үйл ажиллагаа 2023 оны дунд үе гэхэд хуваарийн дагуу эхэлнэ гэж найдаж байгаагаа сайд нэмж хэлэв. Хэдийгээр түүхий эдийн үнэ өндөр байгаа  төдийгүй энэ жил инфляц бас өссөн нь  эрчим хүч, тэсрэх бодис, тоног төхөөрөмжийн үнэ өртөг өндөр түвшинд хүрч  богино хугацааны эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүйг уул уурхайн компаниуд анхаарууллаа.

Засгийн газрын баталсан шинэ хуулийн дагуу бүх төрийн өмчит уул уурхайн компаниуд нүүрс, зэс, төмрийн хүдрээ дотоодын уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр арилжаалах болсон. Энэхүү шинэ хууль ил тод байдлыг сайжруулж, хулгайн эрсдлийг бууруулна гэж үзэж байна. Долоодугаар сард нүүрс, 2-3 жилийн дараа зэс, төмрийн хүдрийн арилжаа эхэлнэ гэж Ж.Ганбаатар хэллээ.

Монгол Улсын ДНБ-ий дөрөвний нэг, экспортын 90%-ийг уул уурхайн салбар  бүрдүүлдэг тул Засгийн газарт төлөх зэсийн нөөц ашигласны төлбөрийн дээд хэмжээг 7-8%-иар хязгаарлах замаар салбарын шинэчлэлийг хийж байна гэж сайд Ж.Ганбаатар нэмж хэллээ.

Одоогоор аливаа металлын нөөц ашигласны үндсэн АМНАТ 5% байна. Гэтэл нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллар давахад зэсийн баяжмалд 20% АМНАТ ногдуулна. Цаашид үнэ өсвөл АМНАТ илүү байж болно.

Санал болгож буй дээд хязгаар нь Монгол Улсыг өрсөлдөхүйц түвшинд хүргэнэ гэж сайд хэллээ.