Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эрэлт өсөхийн хэрээр нүүрс олборлогчдын ашиг гурав дахин нэмэгдлээ

Зарим улс орнууд нүүрс дахин хэрэглэхгүй хэмээн амлаж байсан нь саяхан. Тэгвэл тэд Орос-Украины дайнтай холбоотойгоор нүүрсний хэрэглээндээ дахин ач холбогдол өгч байна. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч 20 компани эрчим хүчний салбарт үүссэн хямралын улмаас 2020 онд ашгаа гурав дахин нэмэгдүүлж, нийт 97 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ.

Орос-Украины дайны улмаас эрчим хүчний асуудал нэн тэргүүний асуудал болж хувирсан тул олон  орон нүүрсийг  дахин дулаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн эх үүсвэр болгон ашиглах болсон байна. Өнгөрсөн 12  сарын хугацаанд  Glencore компани 13.2 тэрбум ам.долларын орлогоор нэгдүгээрт, Chine Shenhua компани 12.2 тэрбум ам.доллар, BHP групп коксжих нүүрсний үйлдвэрлэлээс олсон 9.5 тэрбум ам.долларын орлогоороо тус тус удаалсан байна.

НҮБ-ын “COP26” уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний чуулганаар улс орнууд нүүрснээс "үе шаттай татгалзана" гэж тохирсоноос ердөө нэг жилийн дараа ийм мэдээлэл гарч байгаа юм. Байгалийн хийн үнийн өсөлт болон Европын эрчим хүчний хямралаас үүдэн чулуужсан түлшний эрэлт нэмэгдлээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр дэлхийн нүүрсний эрэлт 1.2%-иар өсч, 2022 онд түүхэн дээд хэмжээнд хүрч байгааг miningdigital.com   өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд онцлон дурджээ.  

                                                                                                   Ч.Сансар