Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

        “Уурхайчдын алдрын од"-ын эзэд тодорлоо

                               

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохиож, ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг Уул уурхайн үндэсний ассоциаци  Шангри Ла зочид буудлын Их танхимд зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уурхайчдын алдрын од” одонгоор салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гурван хүнийг  шагнасан юм. Эрдэнэтийн уурхайн анхны монгол инженер, салбарын сайд зэрэг ажлыг 45 гаруй жил хийсэн доктор, профессор, зөвлөх инженер, Монгол Улсын гавьяат уурхайчин Д.Цогбаатар, Налайхын уурхайн малтагчаас ажлын гараагаа эхэлж Налайхын засаг дарга, Иргэдийн хурлын дарга зэрэг албыг 40 гаруй жил хашсан Л.Дамдинсүрэн, Монгол Улсын гавьяат уурхайчин, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт цогцолбор сургуульд баяжуулагчаас ерөнхий баяжуулагч, багшаар 40 гаруй жил ажиллаж, хийсэн бүтээлүүд нь Эрдэнэт үйлдвэрт нэвтрэн, жил бүр олон арван сая долларын үр ашиг авчирч, олон улсад бүтээлүүд нь хүлээн зөвшөөрөгдсөн, ШУ-ны доктор, профессор, зөвлөх инженер, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Төрийн соёрхолт Ж.Баатархүү нарт “Уурхайчдын алдрын од” одонг, нэг сая төгрөгийн хамт гардууллаа.