Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

 Я.Гомбосүрэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  боллоо                 

       

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

“Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг Шинжлэх ухаан, технологийн сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Техникийн шинжлэх ухааны доктор Ядамсүрэнгийн Гомбосүрэнд олголоо. Тэрээр ажил мэргэжлийн хувьд анхдагч гэсэн тодотголыг олонтаа зүүсэн хүн. Налайхын их уурхайн анхны Ерөнхий инженер (1960), геологи, уул уурхайн салбарын анхны мэргэжлийн Орлогч сайд (1966), анхны доктор (1972)  гэсэн тодотголууд Ядамсүрэнгийн Гомбосүрэн гуайнх. Эдүгээ  88 настай энэ эрхэм уул уурхайн салбарт, салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд 60 гаруй жил зүтгэжээ.  

                                                                           Ж.Мөнх