Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэс Монгол ХХК нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

                      

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-д бүтцийн өөрчлөлт хийхээр болсныг мэдээллээ. Тус компанийн захирлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг томилоод удаагүй байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол ХХК 89 орон тоо, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Гүйцэтгэх захирлыг оруулахгүйгээр 88 орон тоонд сонгон шалгаруулалт явуулна. Ахлах менежер буюу газрын дарга 7, менежер 7, мэргэжилтнүүд 74 байна. Нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс эхлэн зарлалаа. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтэц өөрчлөгдөж, цэвэр менежментийн компани болж байгаа тул тусгай мэргэжил шаардсан ажлын байрууд бий болж байна. Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон албан хаагчдад ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг өнөөдрөөс өгнө. Байгаа ажилчид нь тус компанид бий болсон сонгон шалгаруулалтад өрсөлдөх боломжтой. Нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх нэгдүгээр сарын 2-16 хүртэл явуулна" гэж мэдэгдлээ.               

                                                                                      Ж. Мөнхцэцэг