Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо хамтран зохион байгуулдаг “Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний XXIV хурал өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд зохион байгуулагдана.  Тус хурлыг МӨХ-ны Тэргүүн, доктор (PhD), дэд профессор М.Наранбат, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор М.Оюунтөгс нээж үг хэлэх бөгөөд Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүн, тулгамдаж буй асуудал (АМГТГ), Бодлогын хөгжил-сургалт судалгаа, үйлдвэрлэл (МУӨХ), Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журмын тухай (МГХНЗ), Өрөмдлөгийн стандарт (Эрдэнэдриллинг ХХК), Өрөмдлөгийн инженер бэлтгэх сургалт, тулгамдсан асуудлууд (ШУТИС, ГУУС) зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцох юм. Мөн Монгол Улсын  Өрөмдлөгийн холбооны 2022 оны ажлын тайланг хуралд оролцогчид хэлэлцэх аж.

Г.Идэр