Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Инфляц 14,5%-иар нэмэгджээ

Үндэсний статистикийн хороо 11-р сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Монгол улс 2022 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.0 тэрбум америк доллар  болжээ. Үүнээс экспорт 11.1 тэрбум америк доллар, импорт 7.9 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.0 (26.6%) тэрбум америк доллароор, экспорт 2.3 (26.2%) тэрбум америк доллароор, импорт 1.7 (27.2%) тэрбум америк доллароор тус тус өсжээ. Харин 2022 оны 11 дүгээр сард экспорт өмнөх сараас 46.8 (4.3%) сая америк доллароор өссөн бол импорт 63.4 (8.0%) сая америк доллароор буурсан байна.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 %8 өмнөх оны эцсээс 12.1 %, өмнөх сараас 1.1 %-иар өссөн байна.

                                                                                           Ж. Гэрэлт