Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нууцын зэрэглэлтэй 9 оффтэйк гэрээг ил болгожээ       

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Жагсагчдын тавьж байгаа шаардлагуудын дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Оффтэйк 9 гэрээг нууцаас гаргаж байна.Энэхүү гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлсэн 9 гэрээ бий" гэв. Ингээд тус 9 төсөл гэрээг танилцуулсан юм.

Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглан экспортыг нэмэгдүүлэх төсөл, Загийн усны хоолойн газрын доорхи усны ордоос Тавантолгойн нүүрсний уурхай хүртэлх ус  хангамжийн шугам хоолойн төслийн ажил, Богдхаан төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил,Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажилд тус тус долоон нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгожээ. Мөн Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотойгоор ЗТХЯ-нд байсан Монголын төмөр зам ТӨХК, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон УБТЗ-ын хамтарсан Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулахтай холбоотой гэрээг ил болгосон байна. Эдгээр гэрээг ил болгохоос гадна ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг Авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулах, хоёрт УИХ-д байгаа түр хороонд шилжүүлэх үүрэг өгөгдсөн байна.  Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах  эдгээр төслүүдийг дагаж ашиг сонирхол, авилгалын нөхцөл байдал үүссэн эсэх талаар Авилгалтай тэмцэх газар шуурхай ажиллан хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн чиглэл үүргийг өгчээ.Цаашид Монгол улсын Засгийн газар  энэ мэт бүтээн байгуулалтын төслүүдийг Аюулгүй байдлын зөвлөмжөөр нууцад авдаг байдлыг таслан зогсооно гэдгээ илэрхийллээ.

                                                                                                    Ж. Мөнх