Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Нүүрсний хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэх штаб байгуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штаб байгуулсан. Нүүрсний хулгайн хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой  гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг, уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтэйк  гэрээг шалгаж байна.

Гадаадын компаниудтай байгуулсан гэрээг оффтейкээр байгуулсан учраас Гадаад харилцааны яамаар дамжуулан ил болгохоор ажиллаж байна. Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл Монголын хилээр гарсан эсэхийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, агентлаг хоорондын уялдааг хангах, Хятад улсаас шаардлагатай мэдээллийг гаргуулах. Тавантолгойн тээвэрлэлтэд 9000 орчим тээврийн хэрэгсэл оролцож байна. Эдгээр тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тогтоох, ачаа бараатай гарсан эсэхийг шалгах ажил хийж байна. Тээврийн  хэрэгсэл хилээр гарахад тэмдэглэгээ хийдэг, ачаатай гарсан бол гааль дээр бүртгэгддэг. Зөрүүтэй мэдээллийг шалгах ажил хийнэ” гэж тэрээр мэдээлсэн юм. Штаб өнөөдөр үдээс хойш эхний хуралдаанаа Цагдаагийн ерөнхий газар дээр хийхээр болжээ.

Нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж, дөрөв дэх өдрөө жагсч байгаа жагсагчдын төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзсан юм. Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийг гол бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүн нүүрсний хулгайг илчлэхийг шаардаж байгаа иргэдэд талархаж байна. Өнөөдөр төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн бүрд баярлалаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажлын хэсэг гарсан. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудал "Оюу Толгой", Хөгжлийн банктай адил иргэд Засгийн газартай нэгдэж, дэм болохыг хүсч байна. Нүүрсний хулгайтай тэмцэх  амархан биш. Олон, олон захиалгатай тэмцлүүд жагсаалын дундуур орж байна. Тэгэхээр уул уурхайг тойрсон мананг арилгахаар Засгийн газар тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцсээр байх болно. Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн тэмцэл үр дүнд хүрнэ. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болох ёсгүй. Өнөөдөр төв талбайд жагссан бүх хүний миний ярианд ач холбогдол өгч сонсохгүй байж болно. Гэхдээ залуучууд минь би адилхан залуу хүн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтоосон бүлэглэлийг задлах гэж монголчуудтайгаа хамтарч зүтгэнэ. Өмнө нь ч тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэх болно.

30 жилийн хугацаанд бий болсон завхралыг гурван сарын хугацаанд шийдэх боломжгүй. Тиймээс хамтдаа нүд цавчилгүй нэгдэж, хууль хяналтын байгууллагыг харж, шүүх засаглал хэргийг хэрхэн шийдэхийг үзэх болно гээд  

Засгийн газарт байгуулагдсан Ажлын хэсэгт  жагсагчдын төлөөллөөс100 хүртэлх хүнийг оруулах боломжтойг мэдэгдсэн юм.