Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хөтөлбөр

Мэдлэгийг эрчлэх Mining Mentor хөтөлбөр эхэллээ

Ирэх жилд ямар нэг зүйлд ахиж дэвшил гаргах, ямар нэг хүч чадлыг өөртөө хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол анхаарал хандуулах нэг зүйл байна. Аливаа хүн сургуульд сурч, шинжлэх ухаан судлахаас гадна өөрөөсөө илүү туршлагатай, мэдлэг хуримтлуулсан, хариуцлагатай нэгнийг үлгэрлэн дуурайх, дагалдан ажиллаж, суралцах, далд мэдлэгийг дамжуулан өвлөх үйл явц хүн төрөлхтний түүхэнд уламжлан явсаар иржээ. Үүнийг эртний Грекийн цаг үеэс эхэлсэн уламжлалын дагуу Ментор гэж орчин үед нэрлэж хэвшжээ.  Хүний амьдралын, ажлын карьерт 10 жил тутамд томоохон өөрчлөлт гарч байдаг бөгөөд үүнийг зөв залж дараагийн шатанд ахиж гаргах боломжийг олж авахад менторын харилцаа чухал үүрэгтэй байхаас гадна хүнээр дамжуулан тухайн аж ахуйн нэгж, компани, гэр бүл, салбар, улсын хөгжилд ч хамгийн их үр нөлөөтэй болохыг хөгжсөн олон орны жишээнээс харж болно. 

 

Уул уурхайн салбарын хувьд, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг ажилтанд 66,03-75,45 мянган төгрөг ногдож байгаа нь улсын дундажтай харьцуулахад 3-4 дахин өндөр байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд тогтмол буурч байна.  

Энэ бүтээмж өсөх боломжтой юу? Маш их боломж потенциал байгаа гэж харж байгаа, бөгөөд энэ нь ямар нэг техник, шинэ хөрөнгө оруулалтын бус хүндээ анхаарч, мэдлэгт суурилсан менежментийг хэрэгжүүлснээр энэхүү өсөлт хэд дахин ихсэх боломжтой юм. Үүнийг нээх олон боломжуудын нэг нь, гэхдээ хамгийн хүчирхэг хэрэгсэл нь МЕНТОРИНГ хөтөлбөр буюу менторын харилцаа болох нь олон улсын туршлагаас харагдаж байна.

“Обзерв Консалтинг” ЗҮБ нь бизнес, менежмент, стандарт хэрэгжүүлэлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ явуулдаг ба бизнес эрхлэгч захирал, удирдах ажилтанд зориулсан менторшип хөтөлбөрийг 2018 оноос амжилттай зохион байгуулж ирсэн.

Уг хөтөлбөрийг Эрдэс баялгийн салбарын онцлогт тохируулан салбарын онцлогийг тусгаж, шинэлэг байдлаар загварчлан хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлэн болгоод байна. Хөтөлбөр нь Эрдэс баялгийн салбарын мэргэжилтэн, удирдах ажилтан, менежер, бизнес эрхлэгчдийн нийгмийн манлайлал,  харилцаа, манлайлал,бизнесийг системчлэн удирдах зэрэг  хувь хүний хөгжлөөс гадна,  эдийн засаг, хууль эрхзүйн тогтолцоо, зах зээл, эрдэс баялгийн салбарын чиг хандлага, улсын хөгжил зэрэг макро орчны талаар мэдлэг мэдээлэл олгохоороо онцлогтой юм.

2023 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаатай зохион байгуулагдах уг хөтөлбөр нь  туршлага бүхий эрхмүүдээс тэдний тасралтгүй суралцаж ирсэн арга барил, бизнесийн салбарын соёл, ёс зүй, төлөвлөлт хэрэгжүүлэлт, дижиталжуулалт, салбарын эдийн засаг, хууль эрхзүйн, нийгмийн нөлөөлөл гэм мэт олон талын мэдлэг мэдээллийг цогц байдлаар авах боломжтой юм.  Уг хөтөлбөр нь голлох менторын харилцаанаас гадна хувь хүний оношилгоо, түүн дээр суурилсан хувь хүний хөгжлийн коүч, мэдлэг нэмэх хөгжүүлэх сургалт, VIP зочидтой уулзалт хийх, номын хэлэлцүүлэг зэрэг нэмэлт хөтөлбөртэй байхаас гадна хамгийн шилдэг нэг ментийд тухайн хөтөлбөрийн төлбөрийн 100% тэнцэх тэтгэлгийг олгох аж. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/www.observeconsulting -аас аваарай.

Г.Идэр