Тэсэлгээний салбарын олон улсын хурал боллоо

2022-12-01

Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос /ТАҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт Бага хурлыг өнөөдөр “Holiday Inn” зочид буудалд зохион байгууллаа. Энэ жилийн хувьд Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, мөн ТАҮЭХ үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран  бага хурал, үзэсгэлэн хосолсон арга хэмжээг  уул уурхай, барилга, дэд бүтцийн салбар, тэр дундаа тэсэлгээний үйл ажиллагаа явуулдаг уурхайнууд болон бизнес эрхлэгчид, салбарын бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид, инженер, мэргэжилтнүүдийн дунд  зохион байгуулав.  Уг хурлыг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ч. Цогтбаатар нээсэн юм. Тэсэлгээний салбарт  өнөөдөр 30 гаруй компанийн 1000 гаруй инженер техникийн ажилтнууд  ажиллаж байна. Цар тахлын үе болох 2020 оны хурлыг  Тавантолгой орд дээр зохион байгуулжээ. “Энержи Ресурс” ХХК-ийн уурхай дээр тэсэлгээний аюулгүй ажиллагааг  үзүүлээд, дараагийн өдөр нь хурлаа хийсэн түүхтэй.  Харин 2021 онд цахимаар хурлаа хийж, ковидын шинжилгээ өгсөн цөөн хэдэн хүн танхимд хуралдсан байна. “Энэ жил тэсэлгээний салбарынхан гэж хоорондоо ярилцаад суух биш уул уурхайн салбарынхнаа оруулж илүү өргөн хүрээнд хийж байгаагаараа онцлог юм байна. “Манай хурлын хувьд бусад хурал чуулганыг бодоход илүү мэргэжлийн талдаа, эрдэм шинжилгээний онол практикийн  бүтээлүүдийг илүүтэй танилцуулдаг. Энэ жилийн хувьд уурхайнуудад салбарынхаа ажлыг зөв ойлгуулахын тулд нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулж байгааг”-г  Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн  холбооны Гүйцэтгэх захирал Ж. Ууганбаяр танилцуулсан юм. Уг хуралд ОХУ, Хятадын  тэслэгээний салбарын компаниуд ч оролцож байна. Мэргэжил нэгт холбоодын төлөөлөл болох  ОХУ-ын Тэсэлгээний инженерүүдийн үндэсний холбооны  Ерөнхийлөгч Белин Владимир Арнольдович онлайнаар уг хуралд оролцож илтгэл тавих юм.

                                                                                                                                                Ж.Мөнхцэцэг

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 21 мин
    Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
  • 13 цаг 36 мин
    Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
  • 15 цаг 53 мин
    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
  • 15 цаг 58 мин
    Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
  • 2023-01-27
     Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.