Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрсний салбарын АМНАТ-ын ачаалал

АМНАТ хэт өндөр байгаагаас шалтгаалан сөрөг үр дагаврыг үүсгэх болсон. Татварын энэ дарамтаас болж чанар багатай нүүрс зардлаа нөхөж чадахгүй болж нүүрсний овоолго нэмэгдэж байна. Үнэлгээ багатай нүүрсний давхаргаа олборлохгүй байх, сорчлон олборлох, олборлож бэлдсэн үнэлгээ багатай нүүрсний овоолгоо борлуулж чадахгүй байх нь  нүүрсний овоолго хаягдлыг үүсгэсээр байна.  Нөгөө талаар үнэлгээ багатай нүүрсний доод давхаргад байгаа сайн чанартай нүүрсээ олборлох боломжгүй болгох сөрөг талтай.  Хүндэрсэн эдийн засагт амь тариа болж буй нүүрсний салбараа сөхрүүлэхгүй байх гол  нөхцөл нь АМНАТ-ыг бууруулах, АМНАТ тооцох аргачлалыг нэн даруй өөрчлөх шаардлагатай.Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн АМНАТ-ыг олон улсын түвшинд харьцуулсан судалгааг хийсэн.                                                                                                                                                                                     Ж. Мөнх