Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулган эхэллээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, иргэний нийгмийн ТАН эвсэл, Уул уурхайн үндэсний ассоциаци, зүүн бүсийн аймгуудын ЗДТГ болон уул уурхайн компаниуд, иргэдийн хамтаар энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлснийг УУХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв уншиж танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нээлтэд оролцож үг хэллээ. 

Энэхүү уулзалтыг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох;Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих;

Төрийн үйлчилгээг цахимжуулах, нээлттэй, хүртээмжтэй, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх;
Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх;
Чуулга, уулзалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа юм.


Эх сурвалж: УУХҮЯ