Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо


Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.   Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн Лицензгүй технологийн байгууламжийн ажил, Үйлдвэрийн цахилгаан станцын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт тус тус хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчтой холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.
·      2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр болон баруун бүсийн дөрөвдүгээр үйлдвэрийн өргөтгөл  шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах, өвлийн оргил ачааллын үед ашиглах 115 мянган тн хагас коксын түлшийг импортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст тус тус даалгав.
 

        Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.75.246)
    Хамгийн хямд үнэ гэж гурилдсан юм л болно шдээ. Дарханы зам 3 жил дуусахгүй байгаатай ижил юм болох нь
    2022 оны 10 сарын 26 | Хариулах
  • Yabsaa (202.126.88.75)
    Хямд үнээр цахилгаан станц барина гэдэг урт хугацаандаа хэр сайн ажиллах болон иргээд сэлбэг нтр өндөр үний дүнтэй болох эрсдэл өндөр санагдаж байна.
    2022 оны 10 сарын 26 | Хариулах