Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

The Mongolian Mining Journal  The Best partner боллоо

“Эрдсийн баялгаас-Эдийн засгийн хөгжилд” уриатай “Эрдэс боловсруулалт-2022” (Mineral Processing-2022) олон улсын  онол-практикийн хурал энэ сарын 21-нд “Миллениум Плаза” зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, тус хурлын Мэдээллийн түншээр ажилласан уул уурхай, эдийн засгийн топ сэтгүүл The Mongolian Mining Journal нь “The Best partner”-аар тодрон, шагналаа гардаж авлаа.

Хурлын хүндэтгэлийн хүлээн авалтад Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбооны гишүүн байгууллагууд, хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцон мэндчилгээ дэвшүүлэв. “Эрдэс боловсруулалт” олон улсын онол практикийн хурал нь анх гишүүдийн дунд зохион байгуулагдаж байсан бол 2014 оноос олон улсын түвшинд зохиогдож, Монголын баяжуулагчдыг олон улсын инженерүүдтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөн хэмээн тус холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг  тодотгосон юм.

                                                                                                                                                                                                                      Г.Идэр