Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Уул уурхайгүй бол Монголын эдийн засаг байхгүй

“Mining week” арга хэмжээ хоёрдох өдрөө  Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн үндсэн хуралдаан “Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал”, “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин хамтын ажиллагаа”, “Mine-golia-г хэн үгүй хийсэн бэ?”, “Эрдэс баялгийн салбар  ба хөрөнгийн зах зээл” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм.  УУХҮ-ийн дэд сайд О. Батнайрамдал “Эрдэс баялгийн салбарын өнөөдөр ба ирээдүй, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт  хийгээд тус яамнаас боловсруулсан хууль эрх зүйн шинэчлэлт өөрчлөлтийн талаар танилцууллаа. Харин гадаадын хөрөнгө оруулалт татах орчин болон төр хувийн хэвшлийн түншлэл хэр байгааг танилцуулах “даалгавар” авсан  МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин  “Хөрөнгө оруулалтын орчны үнэлгээ” нь бодит амьдрал дээр ямар байгааг судалгааныхаа үндсэн дээр тайлбарлалаа. Тэрээр “Уул уурхайн салбараас шууд хамааралтай манай улс хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг 2010 онд  зогсоосон тэр үеэс буюу 2011 оноос гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан.  Өөрөөр хэлбэл гаднын хөрөнгө оруулалт орж ирэх учиртай хаалга, цонхоо хаагаад түгжсэн.Тэгсэн атлаа гаднын хөрөнгө оруулалт яагаад алга болов? гэсэн   асуултыг бид арваад жил бие биеэсээ асуусаар өнөөг хүрлээ” хэмээгээд илтгэлээ танилцууллаа. Сүүлийн арван жилийн хугацаанд  манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 % буюу 23,6 тэрбум ам долларыг уул уурхайн олборлолтын салбарт  хийгджээ.

Манай эдийн засгийн өсөлт болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын үлдэгдлийн өсөлтийг харьцуулахад 0,73 хувь буюу шууд хамааралтай. Гэтэл төр засаг, орон нутаг, ард иргэд гээд бүгд уул уурхайн  салбарынханд хатуу хандсан. Энэ салбарыг дагаж барилга, худалдаа, зам тээвэр гээд  бусад салбар маань хөгжинө. Уул уурхай байхгүй бол Монголын эдийн засаг байхгүй гэдгийг  МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О. Амартүвшин онцолсон юм. Харин Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын дарга Ц.Түмэнцогт өнөөдөр уул уурхай  төдийгүй бүхий л бизнес уур амьсгалын өөрчлөлттэй уялдаж байгааг танилцууллаа.

                                               Ж. Мөнх                                                                     

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (197.211.58.29)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 09 сарын 20 | Хариулах