Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Олон Улсын  Геоаналитикчдын 11 дүгээр хуралд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ оролцлоо 

2022 оны 8 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Олон Улсын Геоаналитикчдын Нийгэмлэг (ОУГАН)-ээс “GEOANALYSIS 2022” XI дүгээр хурал ХБНГУ-ын Фрайберг хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд геохимийн салбарын олон орны төлөөлөгчид оролцож, салбарын чиг хандлага болон стандартчилсан загвар үйлдвэрлэл, GeoPT ур чадварын сорилтын хөтөлбөрүүд, геохимийн салбарт гарч буй сүүлийн үеийн шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, LA-ICP-MS шинжилгээ, үнэмлэхүй нас тогтоох цацраг идэвхт изотопын судалгааны сүүлийн үеийн дэвшилтүүд болон салбарын хэтийн төлөвийг хамарсан сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.

 Тус хуралд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Ганцэцэг, Үйлдвэрлэл технологийн албаны дарга Ү.Оюунтунгалаг нар оролцлоо. Илтгэлийн хэсэгт “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-т үйлдвэрлэсэн CGL 210 “Оюу толгойн Зэсийн баяжмалын аттестатчилсан стандартчилсан загварын үйлдвэрлэл” сэдвээр илтгэл тавьж оролцсон бөгөөд стандартчилсан загварын үйлдвэрлэлийг олон улсад сурталчлан таниулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

Хурлын үеэр Eurofins (Eurofins Scientific) олон улсын сүлжээ лабораторийн үйл ажиллагаатай танилцан мэдээлэл солилцсоноос гадна, шинэ төрлийн стандартчилсан загвар үйлдвэрлэлийн чиглэл болон салбарын мэргэжилтнүүдтэй туршлага солилцсон үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.