Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Салхитын уурхайн хаалтын төслийн явцыг хэлэлцэнэ

Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын стратегийг хэлэлцэн, Салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хурлыг  2022 оны наймдугаар сарын 26-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулна.

Уг хуралд CESO суурин төлөөлөгч Женнифер Адамс, MERIT төслийн захирал Р. Алтангэрэл, төслийн оролцогч талуудтай харилцах, техникийн зөвлөх  Р. Эрдэнэчимэг, “Си Пи Пи Энвайронмэнтал” корпорацийн ерөнхийлөгч Майк Посентэ болон УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Усны газар, МХЕГ, Дундговь аймгийн ЗДТГ, Дундговь аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Гурвансайхан сумын ЗДТГ, ИТХ, Чулуут БНХ-ын төлөөлөл оролцох юм.

Төслийг хэрэгжүүлэх оролцогч талууд ийнхүү бүгд оролцсоноор хамтын ажиллагааны стратегийн талаар нэгдсэн ойлголттой болж, нээлттэй, ил тод харилцах, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

                                                                                                Ж.Мөнхцэцэг