10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно

2022-07-28

Манай улс жилд дунджаар хаврын тариалалтад 8-9 мянган тонн, ургац хураалтад 7-8 мянган тонн, хоёр удаагийн уринш боловсруулалтад 7-8 мянган тонн шатахуун хэрэглэдэг байна. Дизель түлшний жижиглэнгийн үнэ 2022 оны хаврын тариалалтын үед  /V сард/ 3380 төгрөг байсан бол өнөөдөр  4030 төгрөг болж 650 төгрөгөөр нэмэгдсэн юм.  Энэ жилийн ургац хураалтад зориулан 10 мянган тонн дизель түлшийг өнгөрсөн хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Энэхүү ажлын хүрээнд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нөөц сангаас 6.5 тэрбум төгрөг гаргахаар болжээ. Энэхүү мөнгийг хүнсний ногоо, төмс, улаан буудайн ургац хураалтын балансын дүнг харгалзан олгох юм. Улсын хэмжээнд энэ жил нийт:
•    19.7 мянган га талбайд төмс,
•    10.9 мянган га талбайд хүнсний ногоо,
•    51.2 мянга га талбайд малын тэжээл,
•    116 мянган га талбайд тосны ургамал тариалжээ. Манай улс нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн байна.


Ж.Мөнхцэцэг
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ