Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга авч байна

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компани нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг гаргаж байгаа юм.

”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК, туслах андеррайтераар  "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900,000 хүртэлх ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, "Монголбанкны бодлогын хүү + 4%"-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, зургаан сар тутамд төлөгдөх хүүгийн нөхцөлтэй бондын анхдагч зах зээлийн захиалгыг бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд хүлээн авна.