Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаа орхив

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон байна. Тэрбээр сүүлийн таван жил хагасын турш компанийн удирдах албыг амжилттай хашиж ирсэн бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн байна. Тэрээр цаашид Австралид шинэ албан тушаалд томилогдон ажиллах юм байна.

“Оюутолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) түүний хүсэлтийг (2022.02.25) хүлээн авч шийдвэрлэжээ. Тэрбээр анх 2016 оны наймдугаар сард Оюутолгой төслийг Эрхэлсэн захирал болон Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад 2017 оны тавдугаар сараас эхлэн "Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилогдсон юм.

Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай Армандо Торрес захирлын ажиллах хугацаанд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гол ажлууд амжилттай өрнөсөн байна

Үүнээс гадна аюулгүй ажиллагаа, ажиллах хүчний хөгжилд оруулсан хувь нэмэр, үйл ажиллагааны төгөлдөршил, дотоодын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн харилцааны хөгжил зэргээр түүний хийсэн голлох ажлуудыг компанийн зүгээс онцлон тэмдэглэж, талархал илэрхийлсэн байна.

Оюутолгой”-н шинэ Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондерыг ТУЗ-өөс Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж ажиллуулахаар болжээ.