Петроматад оны дундуур газрын тосны олборлолтоо эхлүүлнэ

2022-02-21

Газрын тосны Матад XX талбайд үйл ажиллагаа явуулж буй Петроматад Лимитед” (LON:MATD) компани энэ оны дундуур олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ. Компанийн хувьд уг талбайд өрөмдсөн Цэн тогоруу (Heron) цооногоос олборлох боломжтой нөөц илрүүлснээ 2019 оны сүүлээр зарлаж байсан юм. Цэн тогоруу цооногоос тос олборлож эхэлснээр компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, цаашид хийх шаардлагатай хайгуулын ажлын хөрөнгийг бүрдүүлэхэд дөхөм болох ажээ. Олборлосон тосыг Хятадын "ПетроЧайна Дачин Тамсаг"-ийн үйлдвэрт машинаар тээвэрлэж аваачин боловсруулж, улмаар цааш урд хөрш рүү гаргах юм байна. Олборлолтын түвшинг дээд хэмжээнд аваачихын тулд нэмж олборлолтын хоёр цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бөгөөд холбогдох яриа хэлэлцээг Ашигт малтмал, газрын тосны газартай хийж байгаа ажээ.

Компанийн хувьд газрын тосны Матад XX болон Онги V талбайд дараагийн жил хагасын хугацаанд хайгуулын ажил хийхээр төлөвлөжээ.

Петроматад өнгөрсөн оны наймдугаар сард хувьцааны арилжаагаар 10.5 сая ам.долларын хөрөнгө босгосон нь эхний шатны олборлолтыг хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байна.

Он гарсаар компанийн хувьцааны ханш Лондоны хөрөнгийн бирж дээр 36%-иар өсөөд байгаа юм.

 

Б. Төгс

 

 

Сэтгэгдэл (3)

  • Guest (86.11.26.27)
    It seems that Mongolia does not want energy independence, how can the country do this if it has taken over 3 years since oil was discovered by Petro Matad at the Heron site in the Matad region of the Dornod region. Surely this would be of national importance and should be on the government's high priority list
    2022 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (86.9.220.165)
    MATD has spent millions of dollars in the last 10 years or so for oil exploration. Finally oil was discovered but after 3 years MATS hasn't been granted local permit yet which is very disappointing. Government should grant special license to MATD so the company would be able to extract oil. Mongolia could be self sufficient from oil and gas if help private oil companies.
    2022 оны 10 сарын 11 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 3 мин
    Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
  • 14 цаг 18 мин
    Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
  • 16 цаг 35 мин
    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
  • 16 цаг 40 мин
    Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
  • 2023-01-27
     Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.