Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Saudi Aramco”-гийн хувьцааг худалдахаар болжээ

Саудын Арабын эрх баригчид дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй нефтийн компани болох “Saudi Aramco”-гийн хувьцааны тодорхой хэсгийг худалдахаар шийдсэн тухай “The Wall Street Journal”-д бичжээ.

“Saudi Aramco”-гийн 98.5%-ийг Саудын Арабын төр эзэмшдэг бөгөөд  компанийн удирдлага хувьцаагаа хоёрдогч зах зээл болон олон нийтэд санал болгохоор судалж байгаа ажээ. Ялангуяа Лондон, Сингапурын хөрөнгийн биржийг сонирхож байгааг “The Wall Street Journal”-д онцолсон байна.

Нийт хувьцааны 2.5%-ийг 50 тэрбум ам.доллараар үнэлж байгаа бөгөөд эрэлт их байна гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Хэрэв арилжаа амжилттай болбол орлого улсын төсөвт төвлөрөх бөгөөд энэ нь эрх баригчдын сүүлийн жилүүдэд зарлаж ирсэн эдийн засгийг солонгоруулахад хувь нэмэр оруулна гэж ажиглагчид үзэж байна.

“Saudi Aramco” хувьцаагаа анх Эр-Риядын хөрөнгийн бирж дээр 2019 оны сүүлээр гаргаж, төрийн мэдэлд байсан хувьцааны 1.5%-ийг 29.4 тэрбумаар худалдаж байсан билээ.

Р.Ренчин