Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Газрын тосны үнэ 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ

АНУ-ын хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк газрын тосны үнэ, тэр дундаа “Брент” маркийн газрын тосны үнэ 2022 онд баррель нь 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ. Шинжээчдийн тооцсоноор бол “Брент” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь дунджаар 105 ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ.

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотой эрэлт нэмэгдэх, ОПЕК (Нефть экспортлогч орнуудын байгууллага)-ын гишүүн зарим орны үйлдвэрлэлийн бууралт, Хятадын аж үйлдвэрийн сэргэлт зэрэг нь өсөлтийн гол хөшүүрэг болно гэж үзсэн байна. Газрын тос худалдаалагч дэлхийн хамгийн том “Vitol” компанийн мэргэжилтнүүд ч үүнтэй санал нийлж байгаа юм. Тэд газрын тос олборлогч болон боловсруулах компаниудын үйлдвэрлэлийн хүчин чадал хязгаарлагдмал хэвээр байгааг онцолж байна.

Тус компанийн Азийн хэлтсийн дарга Майк Мюллерийн үзэж буйгаар, цар тахлын омикрон хувилбарын дэгдэлт  олон улсад эрчим хүчний эрэлт хэрэгцээг бууруулах хэмжээнд хүртэл нөлөөлж чадахгүй ажээ.

Р.Ренчин