Серби: “Рио Тинто”-ийн литийн төслийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

2022-01-21

Сербийн Засгийн газар “Рио Тинто” компанийн тус улсад хэрэгжүүлж буй Jadar литийн төслийн хайгуулын тусгай зөвшөөрлийг (2022.01.20) цуцаллаа. Тодруулбал уг төслийг ашиглахтай холбоотой бүх шийдвэр, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Засгийн газрын хуралдааны дараа танилцуулжээ.  Ингэснээр уг төслийн хувьд бүх зүйл дуусгавар болж буйг тус улсын Ерөнхий сайд, хатагтай Ана Брнабич тодотгожээ. Тус улсад өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн олон нийт, ногоон хөдөлгөөнийхөн төслийг эсэргүүцэж жагсах болсон юм. Улмаар төсөлд шаардлагатай газрын зөвшөөрлийг олгохоос орон нутгийн (Лозница хотын) захиргаа татгалзсан бол одоо тус улсын Засгийн газар тусгай зөвшөөрлийг цуцаллаа.  Ийнхүү төслийн тусгай зөвшөөрлийг цуцлахад байгаль орчны хөдөлгөөнийхний хүсэлт шаардлага гол түлхэц болсон байна. Сайд Ана Брнабич компанийг орон нутагт төслийн талаар хангалттай мэдээлэл өгөөгүй гэж буруутгажээ.

"Рио Тинто"-ийн тухайд уг шийдвэрийн хуулийн үндэслэлийг судалж буйгаа илэрхийлсэн байна.  Компанийн зүгээс төслийн ашиглалтад оруулах хугацааг нэг жилээр хойшлуулж буйгаа энэ долоо хоногт мэдэгдсэн. Хэрэв 2.4 тэрбум ам.долларын уг төсөл хэрэгжвэл “Рио Тинто” компанийг лити олборлолтын томоохон тоглогчийн тавцанд аваачих байв. Өнөөдрийн байдлаар "Рио Тинто" компанийн хувьцаа Австралийн хөрөнгийн бирж дээр өчигдрийн хаалтын ханштай харьцуулахад 4.4%-иар буурч 108.5 австрали долларт хүрээд байна.

"Рио Тинто"-ийн Австралийн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш

(австрали доллараар) /2022.01.21/

Тус улсад ирэх дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч болон парламентийн гишүүдийг сонгох сонгууль болно. Саяхан тус улсад болж өрнөсөн томоохон жагсаалын үеэр иргэд Засгийн газрыг бүрмөсөн шинэ хүмүүсээр солихыг уриалж байсан нь ийнхүү тус улсын удирдагч нарыг аливаа хүсэлтэд илүү чих зөөлөн хандахад нөлөөлсөн байж болох юм.

 

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 42 мин
    ТОП-100 ААН-ийн эхний байруудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний гурван байрыг эзэлсэн байна. Энэ жил уул уурхай салбарын 22 компани Топ-100-д багтжээ. “Энержи ресурс” 10-т, “Монголын Алт” ХХК 11-т, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 12-т, “Монголросцветмет нэгдэл”15-д, “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК 17-д, Бүрдэл майнинг 23, “Эрдэнэс Монгол” ХХК 26-д, “Хишиг арвин индустриал” ХХК 32-т “Багануур” ХК 34-т, “Шин шинь”ХХК 41-т, “Цайрт минерал”ХХК 49-д, “Ачит ихт” ХХК 59-д, Монполимет ХХК 60-д, “Алтайн хүдэр” ХХК 62-т, “Бороо гоулд” ХХК 67-д,Тавантолгой ХК 74-т, “Саусгоби сэндс” ХХК 84-т, Баян Айраг Эксплорэйшн ХХК 91-т, “Шивээ Овоо” ХК 94-д эрэмбэлэгдсэн байна. Уул уурхай салбарын эдгээр компанийн борлуулалтын орлого 2021 онд 14618 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 41 хувийг эзэлж байна.
  • 2022-05-20
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • 2022-05-19
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 2022-05-19
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.