Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Цагаанхадны тээвэрт гарч чадаагүй жолооч нарт давуу боломж олгоно

Баянзам тээвэрчдийн холбоо Цагаанхадны бүсэд ажиллаж тээвэрчдийн төлөөллийн хамт боомтын захиргааны төлөөлөгч Ш. Эрдэнэжаргал болон Боомтын шуурхай штабын багтай цаг үеийн тээвэр зохицуулалттай холбогдох асуудлаар уулзалт (2022.01.17) хийсэн талаар тус холбооноос мэдээллээ.

Уулзалтад Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргал, Хилийн 0131-р ангийн орлогч, шалган нэвтрүүлэх албаны дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт, Хайрхан шуурхай штабын дарга, Онцгой байдлын дэд хурандаа Б.Тамир, АТҮТ /ТӨҮГ/-ийн Цогтцэций салбарын дарга Ц.Бямбацогт, бусад холбогдох төрийн байгууллагын төлөөлөл болон Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо оролцсон байна.

Баянзам тээвэрчдийн холбооны зүгээс шинжилгээний хариу зөрүүтэй гарч байгааг сануулж, цаашид битүүмжилсэн баг бөмбөлгийн хуваарьт шударга ил тод байдлыг хангах тухай илэрхийлсэн байна. Түүнчлэн олон шалгалт шаардлагын дагуу буюу 45 заалтаар бөмбөлөг тусгаарлалтын байранд хийдэг шалгалтын дүгнэлт буруу ташаа, үндэслэлгүй гарч тээвэрчдийг хохироож байгаа тухай баримт, мэргэжлийн хяналтын байгууллагуудын өөр өөр шаардлага дүгнэлт гаргадаг байдал, тусгаарлах байранд гарч буй үргүй зардлыг бууруулах зэрэг асуудлаар хийгдсэн судалгаа дүгнэлтийг танилцуулжээ.

Уулзалтаар нэгдүгээр сарын 12-нд Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн гэргий нарын холбооноос тавьсан нэг ч рейс хийгээгүй тээвэрчдийг бөмбөлөгт оруулж сар шинийн баяраас өмнө тээвэрт гарах бололцоо олгох асуудлыг шинээр баталсан хуваарьт оруулсан тухай Гашуунсухайт боомтын төлөөлөгчөөр томилогдсон Ш.Эрдэнэжаргал мэдэгджээ.  Тодруулбал шинэ хуваарьт шинээр шилжин орсон 12 бөмбөлөгт тээвэр/рейс хийгээгүй жолооч нарыг багтааж оруулсан байна.

Эх сурвалж: Баянзам тээвэрчдийн холбоо