Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг нүүрс экспортолжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр энэ оны нэгдүгээр сарын 7-13-нд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг нүүрс тээвэрлэсэн бөгөөд оны эхнээс нийтдээ 232.1 мянган тонн нүүрс экспортолсон байна.  Харин зэсийн баяжмалын тухайд  авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мянган тонныг экспортлов.

Төв банк энэ сарын 13-ны өдрийн байдлаар 946.7 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 16.2%-иар буурчээ.

Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь цар тахлын халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.  

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны байдлаар нийт 138 мянган тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10.85 мянган тонн, АИ-92 автобензин 38.1 мянган тонн, дизель түлш 82.5 мянган тонны нөөцтэй байна. Тодруулбал улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 32 хоног, А-80 автобензиний 65 хоног, дизелийн 30 хоногийн нөөцтэйг харуулна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 73.3 мянган тонн буюу АИ-92 автобензиний 23 хоног, дизелийн 39 хоногийн нөөцтэй байна.     

Эх сурвалж: УУХҮЯ