Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтэд зээл ашиглахыг "хориглов"

-Оюутолгойн тогтоолын төсөлд ямар өөрчлөлт орж батлагдав?-

Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анх өргөн баригдсан хувилбарт ямар өөрчлөлт оруулан (2021.12.30) баталсныг тэмдэглэн албан бус байдлаар хүргэж байна. Тогтоолын төслийг өөрчлөн баталснаар Оюутолгойн төсөл дэх Монголын талын 34%-ийн эзэмшилд оногдох өрийг тэглэх нөхцөл бүрдлээ.

Бас нэг асуудал үүсч байгаа нь далд уурхайн нэмэлт санхүүжилтэд банкны зээл ашиглах нөхцөлийг хааж өглөө. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шинээр зээл авах бус гагцхүү компанийн үйл ажиллагааны орлого, бүтээгдэхүүн худалдааны урьдчилгаа төлбөр, нэмэлт хувьцааны санхүүжилт зэрэг хувилбараар шийдвэрлэх болж байна. Хэрэв банкны зээлээр төслийн нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх тохиолдолд Монголын талын үр ашгийг нэмэгдүүлэх, ялангуяа ногдол ашиг хүртэх боломж ихээхэн хязгаарлагдана гэж УИХ-ын Түр хороо үзжээ. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тогтоолыг баталснаар санхүүжилтийн дээрх гурван хувилбарын хүрээнд ажиллахыг Засгийн газарт зөвшөөрч байгаа болохоос хориглож байгаа, чиглэл өгч буй зүйл биш болохыг онцолсон. Харин одоо энэхүү санхүүжилтийн механизмыг "Рио Тинто" хүлээн зөвшөөрөх үлдлээ.  

 

 

Б. Төгс