Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын эрх баригчид Хятадын зарим барааг хилээрээ оруулахгүй байна

Америкийн компаниуд Хятад дахь хөрөнгө оруулалтаа багасгах, улмаар зах зээлээ бүрмөсөн алдах эрсдэлтэй байна гэж “The Wall Street Journal”-д бичжээ. Энэ нь Хятад дахь “Walmart” сүлжээ дэлгүүр тойрсон улс төрийн сэдэвтэй асуудалтай холбоотой юм байна. Тус сүлжээ дэлгүүр нь Шинжаан-Уйгараас бараа бүтээгдэхүүн импортлохоос татгалзсан нь хятадуудын  шүүмжлэлд өртсөн билээ. Тодруулбал, уйгаруудыг Хятадад албадан хөдөлмөр эрхлүүлж бүтээсэн барааг борлуулахгүй байх нь зөв гэсэн бодлогыг Вашингтон баримталж байгаа юм. Тиймдээ ч  уйгар хүн ам зонхилдог Хятадын тус автономит бүс нутагт үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд хүний ​​эрхийг дээдэлж буйгаа нотолж чадахгүй бол АНУ-аас тээвэрлэлтийг хориглосон хууль баталсан.

Үүний хүрээнд АНУ-ын эрх баригчид албадан хөдөлмөртэй холбоотой гэж үзсэн барааг гааль дээр саатуулж, хилээрээ оруулахгүй байна. Мэдээж Бээжин дээрх асуудлыг үгүйсгэж байгаа бөгөөд хариу арга хэмжээнүүд нь тус улс дахь Америкийн компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Эдийн засагчдын үзэж байгаагаар Америкийн компаниуд одоогоор хүнд байдалд байгаа ажээ. Нөхцөл байдлыг улс төрийн бойкотууд төдийгүй эрэлт, инфляц, коронавирусийн шинэ дэгдэлттэй тэмцэх хатуу аргууд улам хүндрүүлж байгааг тэд онцолжээ. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол Америкийн компаниуд бизнесийн өөр чиглэл хайх хэрэгтэй болох эрсдэлд орох юм.

Р.Ренчин