Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт боллоо


Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй  “Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт  ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II  байрны хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа.  Зөвлөлдөх уулзалтыг ШУА-ийн Олон улс судлалын Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай хөтлөн явуулж, тус хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нээж үг хэллээ.

Уулзалтын үндсэн илтгэлийг  “БНХАУ-ын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, Монгол Улсад үзүүлэх нөлөө”  сэдвээр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын судлаач, доктор, дэд профессор Д.Шүрхүү хэлэлцүүлж, “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсний экспорт, тулгамдаж буй асуудлууд”   сэдвээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Г.Адъяа илтгэлээ.  

Хэлэлцүүлгийн төгсгөлд  судлаачид болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд хамтарсан зөвлөмжийн төслийг  боловсруулж  төрийн холбогдох байгууллагуудад  танилцуулах аж.  Нүүрсний салбарт бодлого боловсруулах, тээвэр логистик, маркетинг, эрдэм шинжилгээ, боловсон хүчнийг бэхжүүлэх гэсэн 4 чиглэлээр зөвлөмж гаргана гэдгийг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагчид тодотгов.   

Г.Идэр