Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

УУХҮЯ: Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал байгуулж дууслаа

Монгол Улсын нүүрсний экспортын 60 гаруй хувийг хангадаг Гашуунсухайт боомтын чингэлэгт тээврийн терминал байгуулж дууссан талаар УУХҮЯ (2021.09.06)мэдээлэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг төр - хувийн хэвшлийн түншлсэн юм. Тодруулбал, “Энержи Ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сарын хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Төслийг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн юм. 

Эх сурвалж: УУХҮЯ