Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч нэгдэв 

Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч “Ansteel” болон “Ben Gang” компани нэгджээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх гангийн үйлдвэрлэгч болох аж. Тус компаниуд нь Хятадын Ляонин мужид гангийн үйлдвэрлэл эрхэлдэг.

Олон улсын ган үйлдвэрлэгчдийн ассоциацийн мэдээллээр, 2019 онд “Ansteel” компани 39.2 сая тонн, “Ben Gang” компани 16.18 сая тонн ган тус тус үйлдвэрлэжээ.

“Ansteel” компани жилийн ган үйлдвэрлэлийн хэмжээгээ 2025 он гэхэд 70 сая тоннд хүргэхээр төлөвлөснөө өмнө нь мэдэгдэж байжээ. “Ben Gang”, “Ansteel” компаниуд нэгдэх талаар анх 2005 онд тохиролцож байсан ч хэлэлцээр удааширсаар өнөөг хүрсэн аж.

Э.Од