Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний нөөц буурч байна

Хятад улсад сүүлийн саруудад нүүрсний хэд хэдэн уурхайд ажилчид амиа алдсан  томоохон аваар осол гарсны улмаас өндөр эрсдэлтэй уурхайн зарим үйлдвэрлэл, үйл ажиллагааг зогсоосон билээ. Энэ асуудлаас үүдэн Шанси, Хэнан болон ӨМӨЗО-ны бүс нутаг дахь нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааны  хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, гуравдугаар сард тус улсын нүүрсний нийт олборлолт 0.2%-иар буурчээ.  Өнгөрсөн оны мөн үед 340.76 сая тонн нүүрс олборлосон байна. Тэгвэл консалтингийн “Mysteel” компанийн мэдээллээр, энэ долоо хоногт гангийн 110 үйлдвэрийн коксжих нүүрсний нөөц 1.5%-иар өнгөрсөн долоо хоногийн хэмжээнээс буурсан байна. 

Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор энэ долоо хоногт Хятадын дотоодын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 6.7%-иар нэмэгджээ. Зөвхөн өнөөдрийн байдлаар (2021.04.16) Даляны түүхий эдийн бирж дээр тавдугаар сарын гэрээт коксжих нүүрсний үнэ 5%-иар өсч  1678 юань (256.94 ам.доллар) хүрсэн байна. Мөн төмрийн хүдрийн үнэ 1045 юань (176.5 ам.доллар) хүрч нэмэгдсэн аж. 

Өнгөрсөн гуравдугаар сард Хятад 94.02 сая тонн ган үйлдвэрлэсэн нь сүүлийн долоон сарын хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож буй. 

Э.Од