Трафигура: Зэсийн ханш 15000 ам.долларт хүрнэ

2021-03-24 14:19

Дэлхийн түүхий эдийн худалдааны томоохон байгууллага Трафигура” нь зэсийн ханш ирэх арван жилд 15 мянган ам.доллар/тонн-д хүрнэ гэж тооцоолжээ. Сүүлийн нэг жилд өрнөсөн зэсийн ханшийн өсөлт нь цар тахлын дараах нийлүүлэлтийн саатал, Хятадын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байсан. Харин цаашид дэлхийн улс орнуудын ногоон шилжилттэй зэрэгцэн зэсийн эрэлт улам бүр өсөх тооцооллыг дэвшүүлж байна. Энэ үйл явц нь хомсдол гүнзгийрч болзошгүйг илтгэнэ. Энэ онд зэсийн ханш 10 мянган ам.долларыг босгыг давна гэсэн төсөөллийг “Трафигура” дэвшүүллээ. Харин урт хугацаандаа 12-15 мянган ам.долларт зэсийн ханш хэлбэлзэнэ гэж тооцоолж байна. Цөөнгүй банкууд энэ онд зэсийн ханш 10 мянган ам.доллар давах төлөвийг дэвшүүлж буй юм.

Зэс нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологийн үйлдвэрлэлд амин чухал үүрэгтэй ногоон металд тооцогдож байна.

Трафигура”-ийн тооцоолсноор, хэрэв зэсийн уурхайнууд шинээр ашиглалтад орохгүй бол дэлхийд 10 сая тонн зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй байна. Энэ орон зайг нөхөхийн тулд дэлхийн хамгийн том зэсийн уурхай Эскондида”-н хэмжээтэй уурхайг ашиглалтад оруулах шаардлагатай ажээ. Тиймээс зэсийн уурхайг нэмж байгуулахад анхаарал хандуулахгүй аваас зэсийн ханш эрчимтэй өсч, хүлэмжийн хийн ялгаруулалтгүй эдийн засгийн шилжилтэд сорилт тулгарах эрсдэлтэй.

Гэхдээ зэс хэтэрхий үнэтэй болох тохиолдолд дахин боловсруулалт нэмэгдэхийн сацуу хөнгөн цагааны ашиглалт нэмэгдэх магадлалтай юм. Энэ нь болзошгүй хомсдлын нөлөөг бага зэрэг бууруулах боломжтой юм байна.

Зах зээлд зэсийн шинэ уурхайнууд болон одоо олзворлолт хийж буй ордуудын өргөтгөлийн төслүүдийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа юм. Ингэснээр нийлүүлэлт нэмэгдэх бүрэн боломжтой. Үүнд Индонез дэх Grasberg” уурхайн өргөтгөл, БНАКонго улс дахь Kamoa Kakula, Перу дэх Quellaveco төслүүд ойрын хугацаанд ашиглалтад орох хүлээлттэй байна.

Ирэх арван жилд дэлхийн аж үйлдвэрийн хамгийн чухал металын нэг зэсийн ихээхэн хэмжээний хомсдол үүсэхийг CRU групп ч тогтоожээ. Тус групп 2030 он гэхэд ойролцоогоор 4.7 сая тонн зэсийн хомсдлыг хаахын тулд нэмэлтээр 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзжээ.

Бас нэг асуудал нь зэсийн ханш нэмэгдэж, эрэлт өсч буй ч шинэ төсөл ашиглалтад оруулах хүртэлх хугацаа нь 7-8 жилээр хэмжигдэх тухай Freeport McMoran-ийн удирдлага тайлбарлажээ.

Өчигдрийн байдлаар (2021.03.23) Лондоны металын бирж дээр тонн зэсийн үнэ 9013 ам.доллар/тонн-ын ханштай хаагдсан байна.

Б. Төгс

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 17 минутын өмнө
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
  • 20 цаг 54 минутын өмнө
    “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
  • Уржигдар 12 цаг 27 минутад
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 40 минутад
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • 2021-06-16 14:20
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.