Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

ЕСБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал (2021.03.19)Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Төв ази хариуцсан Бүс нутгийн тэргүүлэх эдийн засагч Эрик Ливниболон бусад эдийн засагч, банкир, шинжээчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ.

Уулзалтаар, УУХҮЯ-ны зорилт,стратеги төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон ажлуудын талаар танилцуулсан байна. Мөн Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг уул уурхайн голлох бүтээгдэхүүний талаар товч мэдээлжээ.

Түүнчлэн, байгалийн баялаг ихтэй орнууд уул уурхайн салбараас олсон ашиг орлогоо хэрхэн оновчтой ашиглаж байгаа талаар бусад улсын тэргүүн туршлага, ялангуяа Казахстан улсын туршлагыг судлах сонирхолтой байгаагаа УУХҮ-ийн дэд сайд илэрхийлжээ. Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн бусад сангаас ялгагдах онцлог, үзэл баримтлал, уул уурхайн салбараас хуримтлуулсан ашгийг дэд бүтцийн хөгжилд хэрхэн оновчтой ашиглах боломжийн талаар талууд ярилцсан аж.

ЕСБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулахаар төлөвлөж байна. Уг баримт бичиг нь тус банкнаас Монгол Улсад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний суурь болно.

Эх сурвалж: УУХҮЯ