Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

УУХҮЯ: Төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын тендер зарлана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ээлжит шуурхай хурал (2021.03.10) болов.  Тус хурлаар 13 асуудал хэлэлцсэн байна.

Тухайлбал, шинэ нисэх буудлын түлш хангамжийн асуудлыг судлах, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулах, газрын тос дамжуулах хоолойн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад зарлах, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт ажиллах, Биржийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын танилцуулга бэлтгэх, төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын тендерийг зарлах, алтны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох журмыг Монголбанктай хамтран эцэслэх асуудлууд багтаж байгаа юм.

Эдгээр ажлын хэрэгжилт дунджаар 52%ийн гүйцэтгэлтэй гэж УУХҮЯ дүгнэжээ. Уг асуудлуудтай холбоотой ажлын явцтай танилцан чиглэл өгч, ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг, даалгаварыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон өгсөн байна. 

Эх сурвалж: УУХҮЯ