Г.Ёндон: Эхний арван сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолсон

2020-11-18 14:23

 

Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засагт яаралтай арга хэмжээ авах, тодорхой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг 23 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ.   

Оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын төлөвлөгөө  52%-иар  буюу  9.5 сая тонноор тасарсан. Тэгвэл оны эхний арван сарын дүн мэдээгээр  25 сая орчим тонн нүүрсийг экспортлоод  байна. Энэ нь дөрвөн сарын дотор ойролцоогоор 14 сая тонн нүүрсийг экспортолжээ гэсэн үг. Сард дунджаар 3.5 сая тонн нүүрсийг экспортолж  байгаа. Тэгэхээр “Ногоон гарц”-ын журам хэрэгжиж эхэлснээр нүүрс гаргалтыг цар тахлын өмнөх нөхцөл байдалд хүргэж чадахаар байна. Цаашдаа ч энэ хэмжээг нэмэгдүүлэх боломж бий. Монгол Улс ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй.

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нийт нүүрсний экспортын 95%-ийг хийдэг. Бусад боомтын хувьд экспортын хэмжээ харьцангуй бага. Тийм  учраас Тавантолгой орд дээр нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа гурван аж ахуйн нэгжийг, мөн  Нарийнсухайтын орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн аж ахуйн нэгжийг нэгтгэн  халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн бүсүүдийг байгуулна. Түүнчлэн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын хооронд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг халдваргүйжүүлэлтийн шинжилгээнд хамруулснаар энэ бүс нутгийг ногоон бүсээр зарлах юм.  Цаашдаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гаалийн шинэчлэлтийн хүрээнд  автомат дээж авагч,  рентген төхөөрөмж, лаборатори зэрэг шинэ техник технологиудыг нэвтрүүлж  экспортын гарцыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн бүрэн хүчин чадлаар ажилладаггүй  Ханги, Замын-Үүдийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлснээр нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж харж байна.

Г.Идэр    

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 5 минутын өмнө
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
  • 19 цаг 42 минутын өмнө
    “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
  • Уржигдар 12 цаг 27 минутад
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 40 минутад
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • 2021-06-16 14:20
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.