Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” хэлэлцүүлэг болно


“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт үндэсний семинарыг Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас энэ сарын 06-нд МУИС-ийн төв байрын Дугуй танхимд зохион байгуулахаар болжээ. Тус семинар нь   Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, цөмийн техник, технологийг нийгэм-эдийн засгийн өргөн хүрээнд ашиглаж буй байдлыг танилцуулах, салбар хоорондын уялдааг дэмжих, цөмийн технологийн ач тусыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.

Семинарыг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нар нээж үг хэлэх бөгөөд “Цөмийн технологи Эрүүл мэндийн салбарт”, “Цөмийн технологи, Боловсрол, шинжлэх ухааны салбарт”, “Цөмийн технологи Хүнс хөдөө аж ахуйн салбарт”, “Цөмийн технологи Байгаль орчин, геологи, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг өрнөх юм.

Тухайлбал, ШУА-ын Газар зүй, геоэкологийн усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга, доктор С.Чинзориг “Цөмийн технологийг усны менежментэд ашиглах нь”, Геологийн төв лабораторийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Цэвэлмаа “Эрдэс баялгийн салбарын судалгаанд цөмийн технологи ашиглах нь”, “Бадрах  Энержи” ХХК-ийн Геологич Н.Баярмаа “Газар доор уусган олборлох технологи” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ.

Г.Идэр

 

 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.201.31.73)
    Утсаар нь асуу
    2020 оны 11 сарын 05 | Хариулах
  • margaash heden tsagt boloh ve? (203.91.115.54)
    zochin
    2020 оны 11 сарын 05 | Хариулах
  • луук (202.21.108.15)
    одоо ашиглах болсоон,бэлдсэн мэргэжилтнүүд үхээд,тэтгүүрт гараад дууслаа.
    2020 оны 11 сарын 05 | Хариулах