The Mongolian Mining Journal-ийн англи контент MNB World сувгаар цацагдаж эхэллээ 

2020-02-06 18:50

Эдийн засаг, уул уурхайн төрөлжсөн  Монголын анхны сэтгүүл The Mongolian Mining Journal-ийн  редакц  МҮОНРТ-ийн MNB World сувагтай 2020 оны нэгдүгээр сараас эхлэн  хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд The Mongolian Mining Journal  сэтгүүлийн англи хэл дээрх контент MNB World сувгаар нэвтрүүлэг болон сар бүр тогтмол цацагдах юм.

Сэтгүүлийн редакц болон телевизийн сувгийн хамтарсан англи хэл дээрх “Mining Mongolia” нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэгчдэд хүргэж байгаадаа таатай байна. Ийнхүү 11 дэх жилдээ тогтмол хэвлэгдэж буй The Mongolian Mining Journal сэтгүүл үйл ажиллагааны хүрээгээ тэлэн телевизийн салбарт өргөжиж, МҮОНРТ-ийн MNB World  сувгаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

https://www.youtube.com/watch?v=WEzB3KKd8Fc&t=106s

The Mongolian Mining Journal сэтгүүл нь уул уурхайн салбарынхан, хөрөнгө оруулагчдад мэдээллийн анхдагч эх сурвалж, Монголын уул уурхайн мэдээллийн баялаг архив, судалгаа, статистик, видео, түүхэн гэрэл зургийн нэгдсэн санг бүрдүүлж   чадсан, 11 жилийн туршлагатай, уул уурхай, эдийн засаг, бизнесийн сэдвээр мэргэшсэн мэргэжлийн баг ажилладаг редакц юм.

Уул уурхай, эдийн засаг, улс төрийн шийдвэр, үйл явдлын анализ, задлан шинжилсэн тойм, судалгаа, хандлага илэрхийлэх чиглэлд түлхүү анхаарч мэргэжлийн эх сурвалжуудтай харилцаж, бодитой мэдээлэл түгээдэг.  Элчин сайдууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагын уул уурхайн судлаач, шинжээч, хуульч зэрэг дотоод, гадаадын нэр хүндтэй аналистууд, судалгааны  байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг.

Монгол Улсын болоод дэлхийн эдийн засаг, уул уурхайн сүүлийн 11 жилийн түүхэн үйл явдал  The Mongolian Mining Journal сэтгүүлийн   хуудаснаа   монгол, англи хэл дээр бичигдэж байна. Тус сэтгүүлийн англи хэл дээрх мэдээллийг  сэтгүүлч, редактор Tirthankar Mukherjee хариуцан  ажилладаг бөгөөд тэрээр  сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдсэн 2008 оноос өнөөг хүртэл тогтмол ажиллаж байгаа юм. Түүний  хөтлөн явуулдаг Mining World Mining,  Business and Life булангийн нийтлэл, мэдээлэл дэлхийн эдийн засаг, уул уурхайн мэдээллийг Монголын уншигчдад хүргэсэн  төдийгүй Монголын уул уурхайн мэдээллийг гадны уншигчдад хүргэх “мэдээллийн гүүр” болсоор байгаа билээ.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 6 минутын өмнө
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 4 цаг 6 минутын өмнө
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.
  • 5 цаг 28 минутын өмнө
    Түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд буй төмрийн хүдрийн ханш пүрэв гаригт 9.5%-иар буурчээ. Тухайн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юанийн (188.66 ам.доллар) ханштай хаагдсан байна. Тус бирж дээрх төмрийн хүдрийн үнэ тавдугаар сарын эхнээс 23%-иар өсчээ. Түүнчлэн, өчигдөр Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 1988 юань хүрч 3.9%-иар буурсан байна. Лхагва гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс, түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ. 
  • 23 цаг 48 минутын өмнө
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • Өчигдөр 13 цаг 42 минутад
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.