Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Bauma 2019” барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн эхэллээ

Гурван жил тутамд зохиогддог олон улсын барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн “Bauma 2019” 32 дахь удаагийн үзэсгэлэн Германы Мюнхен хотноо өнөөдөр (04.08-14) эхэлж байна.  

Энэ удаагийн үзэсгэлэн нь хамгийн том талбайд (614 мянган ам метр талбай) зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд 2016 онд болсон үзэсгэлэнгээс 9 мянган ам метрээр том талбайд болж байгаа юм. Үзэсгэлэнгийн талбайд нийтдээ 60 гаруй орны 3700 гаруй оролцогч бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэж байгаа ажээ. Эдгээрийн дунд Герман, Итали, Хятад, Турк, Британи, АНУ, Франц, Голланд, Испани, Австри, Финландаас хамгийн олон компани оролцож байна.  

Дэлхийн барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн хамгийн томд тооцогддог уг үзэсгэлэнд энэ удаад 200 гаруй орны 600 мянга гаруй хүн зочлох төлөвтэй байгаа ажээ. 

Б.Төгс