TRQ: Оюутолгой үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв

2019-01-18 18:14

Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” (TRQ) компани 2018 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлж буйгаар өнгөрсөн оны хэмжээнд Оюутолгой уурхайн зэс үйлдвэрлэл төлөвлөсөн зорилтоос 2.6%, алтных 1.8%-иар тус тус давж биелжээ. Тодруулбал баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл өмнөх онд 159.1 мянган тонн, алтных 285 мянган унц гэж гарчээ.

Өнгөрсөн оны сүүл улиралд алтны үйлдвэрлэл ялангуяа онцгой өсөлттэй буюу өмнөх 2017 оны дөрөвдүгээр улирлынхаас 234.3%-иар нэмэгдэж 117 мянган унцид хүрсэн байна. Ийнхүү алтны үйлдвэрлэл нэмэгдэхэд хүдрийн агуулга болон баяжуулах үйлдвэрийн метал авалт өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэхдээ өнгөрсөн улиралд компанийн тооцоолсончлон баяжуулах үйлдвэрт боловсруулагдах хүдрийн хэмжээ 2017 оны сүүл улирлынхаас 13.6%-иар буурсан байна. Энэ нь уурхайн дөрөвдүгээр үе шатны хүдэр хатуулаг өндөртэй байгаатай холбоотой байсныг компанийн мэдээнд онцоллоо.

TRQ 2019 онд Оюутолгой уурхайгаас баяжмал дахь цэвэр металын агуулгаар 125-155 мянган тонн зэс, 180-220 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн баяжуулах үйлдвэрт орох хүдрийн нийт хэмжээ 40 сая тонн байхаар тооцсон бөгөөд өнгөрсөн онд уг үзүүлэлт 38.7 сая тоннд хүрчээ.

“Оюутолгой” компанийн 2018 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь /баяжмал дахь цэвэр металын агуулгаар/ 125-155 мянган тонн зэс, 240-280 мянган унц алтаар хэмжигдэж байснаас үзэхэд энэ онд алтны үйлдвэрлэлийн хэмжээ 2018 оныхоос багагүй хэмжээгээр буурахаар байна. Гэхдээ энэ оны төлөвлөгөө нь 2017 онд Оюутолгойн алтны нийт үйлдвэрлэл 114 мянган унц байсантай харьцуулахад хавьгүй өндөр дүн юм.

TRQ-ийн мэдээлж буйгаар энэ онд далд уурхайн хөндлөн нэвтрэлтийг 15-16 км-ээр урагшлуулахаар төлөвлөсөн бөгөөд уурхайн энэ оны санхүүжилтийн удирдамжийг тодорхой хугацааны дараа танилцуулах юм.   

“Оюутолгой” компани өнгөрсөн оны сүүлээр уурхайн эрчим хүчний хангамжтай холбоотой “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай” гэрээг Засгийн газартай байгуулсан билээ. Энэ хүрээнд одоо холбогдох судалгааны ажлыг эцэслэн боловсруулах ажил хамгийн чухлаар тавигдаж байна. Гэрээний хүрээнд уурхайг эрчим хүчээр хангах станцыг Тавантолгойд байгуулж, бүтээн байгуулалтыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 оны дундуур ашиглалтад оруулахаар тогтсон юм.  


Оюутолгойн үйлдвэрлэлийн статистик

 

2018 У1

2018 У2

2018 У3

2018 У4

2018

оны хэмжээнд

 

Олборлосон материал (мян.тн)

 

23,131

 

22,792

 

22,523

 

22,863

 

91,310

Боловсруулсан хүдэр (мян.тн)

9,561

10,164

9,652

9,361

38,738

Баяжуулах үйлдвэрт орсон хүдрийн дундаж агуулга:

 

 

 

 

 

Зэс (%)

0.51

0.48

0.51

0.55

0.51

Алт (гр/тн)

0.25

0.26

0.38

0.56

0.36

Мөнгө (гр/тн)

1.32

1.17

1.19

1.22

1.22

Үйлдвэрлэсэн баяжмал (мян.тн)

177.3

178.8

179.8

189.0

724.9

Баяжмалын дундаж агуулга

(% Cu)

21.9

22.0

21.9

21.9

21.9

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн /баяжмал дахь цэвэр металын агуулгаар/:

 

 

 

 

 

Зэс (мян.тн)

38.8

39.4

39.4

41.5

159.1

Алт (мян.унц)

42

50

77

117

285

Мөнгө (мян.унц)

221

225

230

238

914

Борлуулсан баяжмал (мян.тн)

163.1

220.0

171.9

191.4

746.4

Борлуулсан бүтээгдэхүүн /баяжмал дахь цэвэр металын агуулгаар/:

 

 

 

 

 

Зэс (мян.тн)

34.3

46.1

36.0

40.2

156.7

Алт (мян.унц)

31

51

55

111

248

Мөнгө (мян.унц)

206

250

201

216

873

Метал авалт (%)

 

 

 

 

 

Зэс

79.5

79.7

80.9

84.8

81.4

Алт

55.0

59.8

64.7

71.7

65.2

Мөнгө

54.6

58.4

62.8

67.1

60.9

 

 

 

 

 

 


Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 9 цаг 2 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 12 цаг 36 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.