“Өрөмдлөг-2018”: Шинэ технологиудыг танилцуулав

2018-12-20 14:58



Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг өрөмдлөгийн эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал ирэх жил  тохиох ШУТИС-ийн 60,  геологийн салбар үүсч хөгжсөний   80, энэ онд зохион байгуулагдсан усны аж ахуйн 80 болон  өрөмдлөгийн  “Эрдэнэдрийлинг” компанийн   15 жилийн ойн хүрээнд боллоо. “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний ХХ бага хурлыг энэ жил  Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ”Эрдэнэдрийлинг” ХХК  хамтран арванхоёрдугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулсан юм.

Хурлын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, доктор, дэд профессор Л.Пүрэв, МУӨХ-ны Гүйцэтгэх захирал, техникийн ухааны доктор (Рh.D),  профессор Ж.Цэвээнжав нар үг хэллээ.  Хурлын эхэнд Гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав  “Бидний хамтран зүтгэгчид” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, бага хуралд оролцогчдын асуултад хариулав. Тэрээр, өрөмдлөг нь геологи-хайгуулын, усны аж ахуйн, уул уурхайн, газрын тосны зэрэг бүхэлдээ эрдэс баялгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгдэхээс гадна барилга зам, эрчим хүч, ахуй болон анагаахын зориулалтаар ч өргөн хэрэглэгддэг, эрэлт ихтэй үйлчилгээ (service-служба), үйлдвэрлэл юм “хэмээн тодотгосон.

Энэ  удаагийн бага хурал өрөмдлөгийн мэргэжил, шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх их үйлст ихээхэн хувь нэмэр  оруулсан доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Л.Төвхөө, шинжлэх ухааны доктор, профессор, туйл судлаач, онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд  Л.Дүгэржав, өрмийн магистр багш, усны зөвлөх инженер Д.Ганлхагва нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэж, хойч үедээ таниулахад чиглэсэн гэдгийг  мөн  Ж.Цэвээнжав профессор онцолж байсан.
“Өрөмдлөг-2018”  хурлын эхний хэсэгт тус холбооны үйл ажиллагааны замнал, өнөө ба цаашдын хандлага сэдвээр  танилцуулга хийж,  шинээр элссэн гишүүн байгууллагуудын гэрчилгээ гардуулалт зэрэг үйл ажиллагаагаар өрнөв. 
Монгол Улсын өрөмдлөгийн холбоо нь зөвхөн мэргэжлийн, тогтвортой, сургалт-судалгаа, мэдээлэл, соён гэгээрүүлэх,  үлгэрлэн манлайлах чиглэлд үйл ажиллагаагаа хандуулж ирснийг тус холбооны удирдлагууд товч танилцуулгадаа дурдлаа.  

“Корпорейт конвеншн” төвийн  “Улаанбаатар танхим”-д мөн  “Хайгуулын өрөмдлөг” сэдэвт хэлэлцүүлэг болж,  энэ хэсэгт “International drilling Mongolia” ХХК-ийн захирал, өрмийн мэргэшсэн инженер Ц.Банзрагч “Хайгуулын өрөмдлөгийн стандарт боловсруулах, батлуулах нэвтрүүлэх асуудал”, доктор, профессор Л.Төвхөө нарын “Эрдэнэтийн Овоо” ордын чулуулгийн өрөмдөгдөх чанарын судалгаа, үр дүн, зөвлөмж”, “Эрдэнэдрийлинг” ХХК-ийн төлөөлөл Б.Нарангэрэл “Өрөмдлөгийн цооног төлөвлөх, явцын хяналт хийх, чиглэлийг удирдах боломж” зэрэг сэдэвт илтгэл тавьсан юм.

Өрөмдлөг нь газрын гүний ашигт малтмалыг эрж хайх, судлах, олборлож ашиглах үндсэн аргуудын нэг. Өнөө үед дэлхий нийтээрээ газрын гүнд орших газрын тос, байгалийн хий, уран, занар, нүүрс зэрэг ашигт малтмалуудын эрэл хайгуул ашиглалт олборлолтын үед хэвтээ болон чиглэлтэй өрөмдлөгийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгааг хуралд оролцогчид онцолсон. Ялангуяа хэвтээ өрөмдлөгийн техник технологийн судалгаа шинжилгээний ажил нэлээд өргөн цар хүрээтэй хийгдэж байгаа аж.

Монгол улс нүүрсний арвин их нөөцтэй. Сүүлийн жилүүдэд нүүрсний давхаргын метан хийг ашиглах талаар багагүй судалгаа хийгдэж байгаа бөгөөд метан хийг хэвтээ цооногоор олборлох нь эдийн засгийн, экологийн хувьд үр ашигтай болжээ. 

Хэвтээ өрөмдлөг нь нэг үндсэн цооногоос салаалж, олон мөргөцөгтэй болгох, цооногийн чиглэлийг дурын чиглэлд өөрчлөх зэрэг давуу талуудтайгаас гадна ашигт үе давхаргын өгөлтийг нэмэгдүүлэх, геологийн хүнд тогтоцтой орд газрыг нээж ашиглах зэрэгт чухал ач холбогдолтой болж буй юм.

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн магистр Б.Мөнх-Эрдэнийн   “Өрөмдлөгийн технологийн үзүүлэлтүүдийг мэдээлэх, дамжуулах программ хангамж нэвтрүүлэх судалгаа” сэдэвт  илтгэл бага хуралд оролцогчдын анхаарлыг ихээхэн татлаа.  Монгол орны ихэнх бүс нутагт цахим сүлжээ нэвтэрсэн өнөө цаг үед МDМТ төхөөрөмж болон үүнтэй ижил төрлийн төхөөрөмжүүдийг өрөмдлөгт нэвтрүүлэх нь өрөмдлөгийн мэдээллийг цаг алдалгүй шуурхай хянах, хадгалах, солилцох олон давуу талтай гэдгийг тэрээр илтгэлдээ дурдсан. 

МDМТ төхөөрөмжийн программ хангамж нь өрөмдлөгийн бодит мэдээллийн өгөгдөлд ашиглагддаг байна. Тухайн цаг хугацаанд алсын удирдлагын багаж хэрэгслээр өрөмдлөгийн технологийн үзүүлэлтүүдийг харах боломж олгосноор МDМТ төхөөрөмж нь тухайн төсөлд оновчтой зохицуулалт хийх боломжийг олгодог ажээ.


Тус хурал  нь  “Усны өрөмдлөг” сэдвээр үргэлжилсэн  бөгөөд нэгдсэн хуралдаанд “Sandvik Mongolia” компанийн Гүйцэтгэх захирал Жон Оберг, “Epiroc Mongolia” компанийг төлөөлөн Андерс Берглинд зэрэг олон улсын өрөмлөгийн компанийн удирдлагууд сонирхолтой мэдээлэл хийлээ. 

Дашрамд дурьдахад, 1990-ээд оноос төрийн бус байгууллага, түүний дотор мэргэжлийн ТББ-ын үүрэг, ач холбогдол шинээр бий болж, өсөн нэмэгдсэн он жилүүдэд буюу 1996 онд Монголын Өрөмдлөгийн холбоо анх байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус холбоо мэргэжлийн 80 гаруй гишүүн байгууллага, 300 гаруй гишүүд, 500 гаруй дэмжигчтэй болсон байна.

Г.Идэр          

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (102.89.42.41)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 09 сарын 28 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 12 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 14 цаг 46 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.