“Трансвест Монголиа” компани Монголын нөхцөлд зориулан нэмэлт тоноглол суурилуулсан PC1250-8 экскаваторыг танилцууллаа

2018-12-19


Уул уурхайн компаниуд экскаватор сонгож авахдаа манай эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицож ажиллахыг нэн түрүүнд анхаардаг. Үүнээс гадна тухайн компанийн  хосолж ажиллах автосамосвалд экскаваторын шанаганы хэмжээ болон бусад техникийн үзүүлэлтүүд тохирох учиртай. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг сайн хангаж, Монголын нөхцөлд шалгараад байгаа экскаватораар Комацу брэндийн PC1250-8 загварыг нэрлэж болох бөгөөд  сүүлийн 1.5 жилд тус загварын нэлээд хэдэн экскаватор Өмнөговь аймаг Оюутолгой, Тавантолгой, Гурвантэс төдийгүй Төв аймаг Заамар, Сэлэнгэ аймаг дахь төмрийн хүдэр, нүүрс, жонш, алтны олон уурхайд нийлүүлэгдэн үүргээ гүйцэтгэж байна.

Комацу  брэндийн тоног төхөө­рөмжүүд төрөл ангилалаас хамаа­ран ойролцоо­гоор 5-10 жил тутамд шинэчлэгддэг бөгөөд PC1250-8 загвар нь хамгийн сүүлийн дэвшилтэт загвар юм. Өмнөх загвартай харьцуулахад “супер хүч” хэмээх үзүүлэлт нэмж, хөдөлгүүрийн хүчийг сайжруулжээ.




МОНГОЛЫН НӨХЦӨЛД ЗОРИУЛСАН НЭМЭЛТ ТОНОГЛОЛ

Тус брэндийг Монголын хэрэг­лэгч­­дэд хүргэдэг “Трансвест Монголиа” компани нь үйлдвэрт бэлэн байгаа экскаваторыг шууд захиалж авчирдаггүй бөгөөд Монгол орны эрс тэс хүйтэн, халуун цаг агаарт тохирсон эд анги, түлшний чанарт тохирсон нэмэлт шүүр бүхий систем, шороо тоосны илүү нарийн шүүр зэргийг тусгайлан нэмж үйлдвэрт захиалга өгдөг. Техникийн тохиргоог ингэж бүрдүүлэх нь уг төхөөрөмжөө илүү удаан ашиглах, эвдрэл багатай зардал багасах зэрэг эерэг нөлөөтэй юм.

Уул уурхайн тоног төхөөрөмжид гал гарч, шатах эрсдэлтэй байдаг тул худалдан авагчтай зөвшилцсөний дагуу автомат галын систем FSI суурилуулж өгдөг. Энэ галын систем 180 хэмийн халууныг мэдэрч  автоматаар ажиллах ба шин­гэн төрлийн хөөсөн галын систем юм. 


ХӨДӨЛГҮҮРИЙН ХҮЧИН ЧАДАЛ

PC1250-8  экскаваторын хөдөлгүүрийн хүчин чадлыг ямар нөхцөлд ямар материалтай ажиллаж байгаагаас шалтгаалан тохируулж болдог. Хүчтэй, хэмнэлтийн гэсэн хоёр горимтой хэмнэлтийн горим нь дотроо дөрвөн түвшинтэй. Өнгөн хөрс хуулах, ажлын хөнгөн нөхцөлд ажиллах бол дэлгэцэн дээрх тохиргоон дээрээс хөдөлгүүрийн  хүчийг багасгаж тохируулна. Харин хад чулуу ихтэй, тэсэлгээтэй, хүч шаардсан ажил хийх үедээ хөдөлгүүрийн хүчийг бүрэн ашиглах гэх мэтээр ялгагдана. Ажлын горимыг ингэж тохируулах нь түлш хэмнэхэд тустай юм. 




ХЭРЭГЛЭЭ 

6.7м3 шанаганы баг­таамж нь бусад ойролцоо төрлийн экскаватортой  харь­цуу­лахад том, 110 тн ашиглалтын жинтэй, сүүлийн үед ашиглагдаж байгаа бусад брендийн 50-60 тоннын даацтай машинуудтай маш сайн хоршиж ажиллаж байна. 
PC1250-8 экскаватор нь том болон жижиг экскаватортай харьцуулбал ажиллах хүрээ илүү уян хатан ямар ч төрлийн уурхайд ажиллах бололцоотой тоног төхөөрөмж юм.

PC1250-8 загварын экска­ваторыг бүх төрлийн уурхайд ашиглаж, ажлын бүтээлийг нь нотолсон байна.


ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ 

“Нэгэнт манайд ажил­лаж танигдсан машин, тоног төхөөрөмжийг дагаад засвар үйлчилгээ ч илүү сайн байдаг.PC1250-8 загварын экскаваторуудаар өнгөрсөн хугацаанд уурхайнууд төлөв­лөсөн ажлаа хуваа­рийн дагуу хийж, эвдрэл гэмтэл гараагүй” гэдгийг Трансвест Монголиа-ынхан онцоллоо.Учир нь тус компани Монголын зах зээлд ний­лүүлсэн машиныхаа сэл­бэ­гийн нөөцийг үүс­гэж эхэлдэг байна. Уг  экска­ваторыг авахад тус компанийн инженер, техникийн ажилт­нууд хэдэн мот.цагт ямар хэмжээний засвар хийх хуваарийг уурхай тус бүрийн ажиллах нөхцлийг тооцоолон гаргаж өгдөг. Үүнээс хэдийд ямар зардал гарах төдийгүй өдөрт /цагт/ хэдэн төгрөгийн зар­дал гарахыг мэдэж болох юм.




Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ