АМГТГ: Оны эхний хагаст хайгуулын 10 талбайн төлөвлөгөө, төсвийг баталсан

2017-07-26 18:16

Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны эхний хагас жилийн байдлаар, хайгуулын нийт 22 талбайгаас 10 талбайд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлаад байна гэж мэдээллээ.

2017 онд БХГ-т хайгуулын 10 талбайд нийт 24706 ам дөрвөлжин км талбайд геологийн зураглалын ажил, 7500 тууш км соронзон хайгуул, 13454 физик цэгт хүндийн хүчний судалгаа, 2000 ам дөрвөлжин км талбайд сансарын тандан судалгаа, 2500 тууш км хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийхээр төлөвлөжээ. Мөн 150 ам дөрвөлжин км талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийх, 223 тууш км хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны мэдээллийг дахин боловсруулах, хайгуулын 7 цооног өрөмдөх, хоёр цооногт туршилт хийхээр төлөвлөж 51.9 сая ам.долларыг төсөвлөсөн байна.

Энэ оны долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар газрын тосны хайгуулын Борзон VII талбайд Импайр Газ Монголиа ХХК хайгуулын цооног өрөмдөж байна. Өрөмдлөгийн ажил 2450 метрт үргэлжилж байна. Наймдугаар сард Онги V талбайд Капкорп монголиа ХХК хайгуулын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна.

Эрлийн үйл ажиллагаа

2017 оны эхний хагас жилийн байдлаар, эрлийн 18 (үүнд: газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3) гэрээ хэрэгжиж байна. 2012-2016 онд эрлийн гэрээгээр 4100 км геологийн маршрут, 7250 ам дөрвөлжин км талбайд геологийн судалгаа хийж 2158 ширхэг дээж авч, 178738 физик цэг, 12717 ам дөрвөлжин км талбайд хүндийн хүчний судалгаа, 1600 ам дөрвөлжин км талбай болон 3500 км-т соронзон хайгуул, 150 тууш км микросейсм, 713 тууш км хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийгдсэн.

Эрлийн ажлын үр дүнд Жени ойл шейл Монголиа ХХК,  12 - 23% органик нүүрс-устөрөгчийн агуулгатай шатдаг занар илрүүлж, Эрдэнэс таван толгой ХК, Тавантолгойн нүүрсний ордоос метан хий туршилтаар олборлож, метан хийн геологийн нөөцийг 40 сая тонн гэж тооцсон. Мөн хайгуулын 4 талбай ялгаснаас 2016 онд Арбулаг XXIX талбайд газрын тосны талаар БХГ байгуулж, Номгон талбайд нүүрсний давхаргын метан хийн талаар БХГ байгуулахаар ажиллаж  байна.

Улсын хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгаа

2017 оны долдугаар сарын 1- ний байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 1:50000-ны геологийн зураглал ерөнхий эрлийн ажлын 30, 1:500000-ны масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн ажлын 3, 1:200000-ны масштабтай Улсын геологийн зураг зохиох 3, агаарын геофизикийн 3, Монгол орны нутаг дэвсгэрт сансарын зургийн тайлал-2013” 1, геологийн мэдээллийн сан 1, Баруун Монгол цульсульфид 1, Монгол орны металлогений, ашигт малтмалын ордуудын тархалтын зүй тогтлын судалгаа 1, гадаад хамтын ажиллагааны 1, шинээр сэдэвчилсэн судалгааны 3 төсөл, нийт 49 төсөл хэрэгжиж байна.




Эх сурвалж: АМГТГ

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-15 12:39
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • 2021-09-14 12:14
    ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
  • 2021-09-13 10:56
    Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
  • 2021-09-09 10:57
    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо. “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон.
  • 2021-09-08 18:11
    Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм.