Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монгол, Киргизийн уул уурхайн ассоциациуд хамтран ажиллана

MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал Бишкек хотоос мэдээлж байна

Арваннэгдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотноо “Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо” сэдэвт олон улсын семинар зохион байгуулагдаж байна. Энэхүү семинарт Монгол, Киргиз, Мьянмар, Зүүн-Тимор, Герман, Норвеги, Канад зэрэг улсын уул уурхайн салбарын асуудал хариуцсан яамдын мэргэжилтнүүд, төрийн өмчит компанийн төлөөлөгчид, эрдэс баялгийн сан, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм. Семинарын төлөөлөгчид уул уурхайн салбарын орлого, төрийн оролцоо, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, компани болон нутгийн иргэдийн хоорондын маргаан зэрэг олон талт асуудлыг хөндөж, өөрсдийн орны туршлагаас хуваалцаж байна.

Арга хэмжээний хүрээнд семинарын эхний өдөр Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Киргизийн уул уурхайн ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа болон Киргизийн Уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч  Ишинбаев Чунуев гарын үсэг зурсан юм.    

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд МУУҮА-ийн Ерөнхийлөгч асан Д.Дамба, Монгол улсын Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын орлогч захирал Д.Гэрэлмаа, Бритиш Колумбийн их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн Азийн хөтөлбөрийн чиглүүлэгч, профессор Жулиан Диркес, Осло төвийн ахлах зөвлөх Эйнар Стийнснэс нар оролцов.

“Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо” олон улсын семинарыг Монгол улсын Гадаад хэргийн яам болон CIRDI  буюу Канадын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэн, Норвегийн Осло төв хамтран зохион байгуулж байгаа юм.

   

 

 

  

   

 

               

  • Зочин (183.81.169.24)
    MNMA-d amjilt Damba guaid ch bas
    2016 оны 11 сарын 03 | Хариулах