2043 он хүртлэх төмөр замын дэд бүтцийн мастер төлөвлөгөөг танилцууллаа

2015-10-29 11:45
БНСУ-ын  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОICA/ -ын “КОТI” судалгааны баг  Монгол улсын Гадаад хэргийн яамтай хамтарч Монголын төмөр замын дэд бүтцийн мастер төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ судалгааны дүнг “Монголын төмөр зам”  төрийн өмчит компанийн удирдлагуудад танилцуулсан аж.

“Мастер төлөвлөгөө” нь 2013-2043 он хүртлэх 30 жилийн хугацааг хамрах бөгөөд төмөр замын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх талаар богино, дунд, урт хугацааны гэсэн 3 үе шатаар судлан ач холбогдлын дэс дарааллаар нарийвчлан төлөвлөсөн гэж  судалгааны багийнхан танилцуулжээ.

Уг төлөвлөгөөг хийхийн тулд Монгол улсын нутаг дэвсгэрийг 21 аймаг, нийслэл хотод хамруулан нийт 22 бүсэд хувааж, 61 цэгт нарийвчилсан судалгаа хийн, төмөр замын зорчигч тээвэр болон ачаа тээврийн хэмжээг судалсан байна. Нийтдээ 10 чиглэлийн төмөр замыг хамруулж үзжээ. Хамгийн эхний ээлжинд тэргүүлэх ач холбогдлын зэрэглэлээр нь эрэмбэлж, тээврийн  эрэлт хэрэгцээний шинжилгээг хийжээ. “Эрэлт хамгийн их байгаа бүсэд эхний ээлжинд төмөр зам барьж ашиглалтад оруулах шаардлагатай. Хөрөнгө оруулалт зардлын шинжилгээ зэргийг эрэлттэй харьцуулсны үндсэн дээр энэхүүү судалгааг гаргасан” хэмээн судалгааны багийн ахлагч И Хун Ги танилцуулав.

Тэрээр “Ачаа тээврийн хувьд 2013 оны байдлаар Айраг-Бор-Өндөр чиглэлийн богино зайд ачаа тээвэрлэлтийн байдал дутагдахуйц байгаа бол 2043 он гэхэд Эрдэнэт-Замын-Үүд хүртэл гол замын хүчин чадал хүрэлцэхгүй байдалд хүрэхээр байгаа тул нэн тэргүүнд энэ чиглэлийн төмөр замд хос зам тавих шаардлагатай” хэмээн ярьлаа.

Тус судалгааны байгууллагын танилцуулсан мастер төлөвлөгөө нь ирээдүйд үүсэх зорчигч тээвэр болон ачаа тээврийн судалгааг улс орны эдийн засаг ДНБ-ийг харьцуулан 2043 он хүртэл судалснаараа ач холбогдолтой ажээ. 

“Одоогийн төмөр замын сүлжээг энэ хэвээр нь ашиглахад 30 жилийн дараа төмөр замын ачаалал хэд дахин нэмэгдэнэ. Тиймээс 2043 онд зорчигч болон ачаа тээврийг нэвтрүүлэх ачаалал хүрэлцэхгүй” хэмээн судалгааны баг дүгнэжээ.
 
Г.Идэр

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 9 цаг 21 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 12 цаг 55 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.