Тавантолгой Цахилгаан Станц төслийн
хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна.
Шалгаруулалтад өрсөлдөж буй Японы Marubeni корпораци, Kansai electric, Франц, Солонгосын
хамтарсан GDF SUEZ & Posco Energy консерцумын багууд олон улсын
шалгаруулалтын явц дундын уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд
байгаа юм. Энэхүү уулзалтаар хөрөнгө оруулагчид шалгаруулалтад
амжилттай бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг Төслийн нэгж, оролцогч талуудаас
авах юм.
Хөрөнгө оруулагчид 12 дугаар сарын 9,10 нд Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр “Blue Sky” цогцолборт уулзалтаа үргэлжлүүлж байна. Тэд үүний дараа цахилгаан станцын талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажиллах юм.
Төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг эдгээр
компаниудаас 2015 оны 2 дугаар сард хүлээн авах бөгөөд хөрөнгө оруулагчийг
шалгаруулах бүхий л харилцааны ил тод, шударга байдлыг хангахын тулд Америкт
төвтэй Deloitte аудитын компани хяналт тавин ажиллаж байна.
Г.Идэр