Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

Bauma China тоног төхөөрөмжийн үзэсгэлэн хүрээгээ тэлсээр байна

Шанхайн олон улсын шинэ экспо төвд өнгөрсөн сарын 25-28-нд дөрвөн өдөр болж өнгөрсөн Bauma China барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 7 дахь жилдээ болж өнгөрлөө.

Улс орнуудын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид Азийн өсөн нэмэгдэж буй зах зээлийг алдахгүй тулд энэхүү үзэсгэлэнг зорьсоор байгаа бөгөөд тэр хэрээрээ салбарынхны хуран цугларах яармаг болж байгаа юм. Энэ жилийн хувьд тус үзэсгэлэнд 41 орны 3104 байгууллага үзэсгэлэнд үйл ажиллагаагаа дэлгэн танилцуулснаас гадна орон орноос 191 мянган хүн ирж үзжээ. Мөн томоохон худалдан авагчдын оролцох хэмжээ өнгөрсөн оныхоос 12%-иар нэмэгдсэн байна.

Тус үзэсгэлэнд компаниуд зөвхөн бүтээгдэхүүнээ танилцуулаад зогсохгүй чухал хамтын ажиллагаагаа үүсгэхээр ирдэг болжээ.

Энэ жил Шанхайн үзэсгэлэнгийн нийт 300 мянган метр квадрат талбайг Bauma China-гийн арга хэмжээ бүхэлд нь дүүргэсэн байна.

Германы Мюнх хотноо дөрвөн жилд нэг удаа болдог Bauma тоног төхөөрөмжийн үзэсгэлэн нь энэ чиглэлд дэлхийд цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог бөгөөд Азийн зах зээлд илүү ойртож салбар үзэсгэлэнгээ хийж буй нь ийнхүү улам хүрээгээ тэлсээр байна. Дараагийн Bauma China-г 2016 оны 11 дүгээр сарын 22-25-нд Шанхайн олон улсын шинэ экспо төвд зохион байгуулахаар төлөвлөжээ.