Петер Шреудерин: Үйлдвэрээ өөрсдийн түүхий эдээр хангадаг учир хямд үнийг санал болгодог

2014-01-27 17:01
“Магна Тайрез” нь гэр бүлийн компани бөгөөд анх үүсэн байгуулагдахдаа  Малайз, Индонезээс каучук буюу түүхий эд авч гутлын чиглэлийн бизнес эрхэлж байжээ. 1974 онд хүүхдүүд нь компанийг өв залгамжлан авснаар авто машины дугуй үйлдвэрлэлийн бизнес руу шилжсэн байна. Тус компани 1993 оноос өөрсдийн нэрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж, 2005 онд анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргажээ. “Магна Тайрез” компанийн Монголын зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүн, тэдгээрийн давуу тал, технологийн онцлогийн талаар тус компанийн борлуулалтын менежер Петер Шреудеринтэй ярилцлаа.



“Магна Тайрез” компани олон улсын зах зээлд ямар бүтээгдэхүүн нийлүүлдэг вэ?
Үйлдвэрлэлийн зориулалтын, жижиг хэмжээтэй дугуйг зах зээлд нэвтрүүлснээс хойш найман жил өнгөрчээ. Өнөөдөр манай компани үйлдвэрлэлийн зориулалтын дугуйнуудын маш өргөн сонголтыг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа. Жижиг ачаа зөөгч тэрэгнээс эхлээд кран, өргөгч цамхаг, боомтын ачаа зөөлтийн техник, уул уурхайн хүнд даацын машинуудын дугуйг нийлүүлж байна. Түүнчлэн бид OTR дугуйны үйлдвэрлэгч. Liebherr, Terex зэрэг уул уурхайн томоохон брэндүүдтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Танай бүтээгдэхүүний давуу тал, онцлог нь чухам юу вэ?
Манай компанийн нэг томоохон давуу тал бол бусадтай харцуулахад үйлдвэрийг өөрсдийн түүхий эдээр хангадаг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний үнэ хямд, басхүү тогтвортой байж чаддаг гэсэн үг. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд СО нөлөөлөл багатай түлшийг ашигладаг.

Манай дугуйг ашигласнаар тулш бага зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл СО2-ын нөлөөлөл бага гэсэн үг.
Radial, Bias гэсэн хоёр төрлийн дугуй байдаг. Radial type нь хэт халж, бууддаггүй учир хурдтай явах боломжтой, тэнцвэртэй байдаг. Урт замд хурдтай явах шаардлагатай бол Radial төрлийн дугуйг сонгох хэрэгтэй. Харин хурд багатай, ачилтын зам богино үед Bias төрлийн дугуй тохирмжтой. Уул уурхайд дугуй гэмтэхээс хамгаалах  нөхцөлд үнэ бага зэрэг өндөр Radial төрлийн дугуйнаас илүүтэй Bias төрлийн дугуйг хэрэглэх нь зүйтэй юм.  30-40 жил түүхий эд, материалаа өөрсдөө хийж байгаа учир бусадтай харьцуулахад бүтээгдэхүүний үнэ ямар байх нь боломжийн бөгөөд сайн чанарын түвшинд байхыг бид хангалттай судалсан гэж хэлж болно.

Бүтээгдэхүүний судалгааг хэрхэн хийдэг бол?
“Магна Тайрез” группын салбар болох үндсэн түүхий эд үйлдвэрлэгч компани дээр хамгийн түрүүн мэдээлэл хүрдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн дугуй маань ямар түвшинд ажил гүйцэтгэж байгаа тухай мэдээллийг үйлдвэрт тогтмол, шууд хүргэдэг гэсэн үг.
Юуны өмнө, бид бүтээгдэхүүнийг сонирхож байгаа тухайн уурхайн талаар судалдаг. Уул уурхайн инженерийн нэн тэргүүнд анхаарах ёстой зүйлийн талаар мэдээлэл цуглуулдаг.  
-Дугуйг угсрахаас эхлээд ашиглалт хүртэл
-Ашиглалтын гадаргуу /хөрсийн судалгаа/
-Буулгах, ачих цэг гээд нэгбүрчлэн судалгаа хийнэ.  Хамгийн гол анхаарах зүйл бол дугуйг өдөр бүр шалгах ёстой.

“Магна Тайрез” группын бүтээгдэхүүндээ гаргадаг баталгаа болоод даатгалын үйлчилгээний талаар танилцуулахгүй юу?
ETRT хэмээх дугуйнд тавигддаг олон улсын стандартын дагуу манайх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хэрэв дугуйнд ямар нэгэн гэмтэл гарвал манай төлөөлөгчид нөхцөл байдлыг “толгой” компанидаа танилцуулна. Манай бүтээгдэхүүний таван жилийн баталгаат хугацаанд дугуй гэмтсэн тохиолдолд техникийн алдаа эсэхийг бид судалдаг. Техникийн л биш бол баталгаанаас болж асуудал үүсч байгаагүй.
Мөн манай компани даатгалын томоохон хэмжээний мөнгөн дүнтэй. Хэрэв ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд бид даатгалын компаниас хохирлыг барагдуулдаг.

Олон улсын ямар зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг вэ? Шинээр ямар бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа бол?
Одоогоор дэлхийн 90 гаруй оронд дугуй нийлүүлж байна. Латин Америк, Африкийн орнуудын томоохон уурхайнууд болоод Оросын Сибирийн СУЭК, “Рио Тинто” зэрэг дэлхийд танигдсан компаниуд манай хэрэглэгчид. Шинэ бүтээгдэхүүний хувьд уул уурхайн хүнд даацын машинд зориулсан өвлийн улирлын 63 инчийн хүнд даацын дугуй гаргахаар ажиллаж байна.

Монголын зах зээлийг сонирхох болсон учир шалтгаан чухам юу байв?
Өнөөдөр Монгол улсад уул уурхай, эдийн засаг эрчимтэй хөгжиж, дэлхийн бүхий л бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулаад байна. Манай компани Монголын зах зээлд илүү том боломж эрэлхийлж байгаа. Гол нөхцөл, давуу тал нь “Магна Тайрез Монголиа” компаниар дамжуулан Монголын хэрэглэгчдэд чанар сайтай дугуйг боломжийн үнээр нийлүүлэхийг зорьж байна. Европын бусад томоохон брэндүүдтэй харьцуулахад “Магна Тайрез Монголиа” компани бол боломжийн хямд үнийг санал болгож чадна. Michellin, Bridgstone зэрэг брэндтэй харьцуулахад шүү дээ.

“Магна Тайрез Монголиа” компани хэзээ байгуулагдаж, ажлын ямар үр дүн үзүүлээд байгаа вэ?
“Магна Тайрез” группын албан ёсны диллер дэлхийд 10 байдаг. Түүний нэг болох “Магна Тайрез Монголиа” компани нь жил гаруй өмнө байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд Монголын томоохон уурхайнуудад үнийн санал, бүтээгдэхүүнээ танилцуулан эхний ээлжинд Багануурын уурхайд 54 ширхэг дугуй нийлүүлэх гэрээг амжилттай байгуулж, нийлүүлэлт хийсэн.

Монголын уул уурхайн бусад ямар компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа вэ? Танай компанийн бүтээгдэхүүнийг уул уурхайн компаниуд хэрхэн хүлээн авч байна вэ?

“Оюутолгой”, “Эрдэнэт”, “Багануур”, “Алтайн хүдэр”, “Шарын гол” зэрэг уурхайд энэхүү Голланд брэндийг албан ёсоор танилцуулсан. “Mining Mongolia” үзэсгэлэнгийн үеэр манай компанийн брэндийг худалдан авах санал нэлээд ирсэн. Хятадын дугуй хэрэглээнээс хурдан гардаг бол дэлхийн томоохон брэндүүдийн үнэ өртөг өндөр байгаа  учир манай бүтээгдэхүүнийг сонгох сонирхол ихээхэн байгаа нь ажиглагдсан.

“Магна Тайрез” брэндийн дугуй Монголын эрс тэс уур амьсгал, нөхцөлд хэр тохирох бол?
Техникийн талаас нь хур тунадас, жилийн температур, чийгшил зэрэг нөхцөлүүдийн судалгаан дээр тухайн улс орны уурхайд ямар дугуй тохирохыг эхлээд шийдвэрлэдэг. Сибирь, Киргиз, Казахстан, Азербайджан, Кавказ, Латин Америк болон Африк гээд дэлхийн олон оронд нийлүүлдэг учир цаг уурын аль бүсэд хамаарч байгаагаас шалтгаалан тэрхүү шаардлагад нийцсэн технологийн дугуй нийлүүлдэг.   

Монгол улсын эдийн засаг, уул уурхай уналттай байгаа энэ цаг үед танай компани орж ирж байна. Өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ? Цаашид ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа  нь сонирхолтой байна?

“Дөнгөж хөдлөөд хурдаа авч байгаа галт тэргэнд суух боломж үргэлж байдаг. Хэрэв галт тэрэг цагт 100 км хурдтай явж байгаа бол сууж чадахгүй” гэж би үргэлж зүйрлэн боддог. Хэрэв Монголын Засгийн газар зөв шийдвэр гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдад боломж олгох юм бол энэ цаг үе маш чухал юм. Зах зээлийн өсөлтийг бий болгох уул уурхайн салбараа дэмжин хөгжүүлэхэд Монгол улс олон зүйлийг хожино гэж бодож байна.  

Танд баярлалаа.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-15 12:39
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • 2021-09-14 12:14
    ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
  • 2021-09-13 10:56
    Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
  • 2021-09-09 10:57
    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо. “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон.
  • 2021-09-08 18:11
    Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм.